“Арга билэг” хамтлаг “Грэмми”-д нэр дэвшжээ

🕔 2015/10/07 13:40
“Арга билэг” хамтлаг “Грэмми”-д нэр дэвшжээ

Дэлхийн хөгжмийн хамгийн нэр хүндтэй наадам "Грэмми”-д Монгол хамтлаг нэр дэвшжээ. Ардын хөгжмийг сонгодог жаззтай хослуулан уран бүтээлээ туурвидаг "Арга билэг" хамтлаг "Агула" цомгоороо "Грэмми” наадамд нэр дэвшсэн сайхан мэдээг дуулгалаа.

"Арга билэг" хамтлаг нь Швейцарийн "Musiques Suisses" студитэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа аж. 58 дахь буюу 2016 оны "Грэмми" наадмын шагнал гардуулах ёслол ирэх жилийн хоёрдугаар сарын 15-нд болно. "Арга билэг" хамтлагийн тухайд бичлэгийн анхан шатны шалгаруулалтад тэнцээд байгаа бөгөөд шагнал гардуулах үйл ажиллагаанд оролцох эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.

"Зөвхөн бичлэгийн шаардлага хангаж, эхний шатанд л тэнцсэн ч "Грэмми"-гийн шагнал гардчихсан юм шиг л баярлаж байна" хэмээн хамтлагийн гишүүд хэлжээ.

Т.АНУ


скачать dle 12.0

Санал болгох