Сэрэмжлүүлэг: Нинжа ял авлаа

🕔 2018/09/12 15:21

Монголчууд ямар ч зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайж байгаа хүмүүсийг нинжа гэж нэрлэдэг. Нинжа нарыг ухахаа боль гэдгийг орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчид хэлдэг ч үл ойшоосон ашигт малтмал олборлосоор байдаг.  Тэгвэл хэнэггүй нинжа нар эхнээсэ ял сонсож байна.

Монгол Улсын иргэн Б. Баярмагнай  1988 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхай, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт амьдардаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Б.Баярмагнай нь 2018 оны 06 дугаар сарын 27-ноос 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг "Цэхэр цөөрөм” гэх газарт нийт 2867 м2 талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож, экологи эдийн засагт 4215209 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Гэвч тэрбээр эртнээс ухаж байсан нь гэрчүүдийн тайлбараар нотлогддог.  Тодруулбал энэ хэрэгт хохирогчоор татагдаад байгаа Т.Атархишиг: "…2017 оны 12 дугаар сараас эхэлж иргэн Б.Баярмагнай нь ашигт малтмал олборлож эхэлсэн. Энэ талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэж арга хэмжээ авсан. 2018 оны 06 дугаар сард уг газарт ашигт малтмал ухахгүй болсон байсан. Тэгэхэд сүүлд 7 дугаар сард дахин ашигт малтмал ухаж байсан хэрэг гарсан. Дараа нь цагдаагийн байгууллагаас Байгаль орчныг хамгаалах тухай хуулиараа байгаль орчны улсын байцаагчаар нөхөн төлбөрийг тооцуулж гаргуулах ёстой гэдгийг хэлсэн. Иймд байгаль орчны улсын байцаагчаас хохирлыг тооцуулах хэрэгтэй байна. Экологи, эдийн засагт учирсан 4215209 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байгаа.” гэж мэдүүлжээ.

ч Б.Баярмагнай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй.”гэж мэдүүлсэн байна. Тиймээс шүүхээс Б.Баярмагнай нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, ар гэрийн амьдралын нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Баярмагнайд үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

Өөрөөрөөр хэлбэл, Баярмөнхийн Баярмагнайг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсэн. 

Та эсвэл таны ойр дотны хүн хувиараа ямар ч зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байгаа бол нэн даруй болиулж, гэмт хэрэгтэн болгохоос сэргийлээрэй.

А.Баярмаа

 
Dorgio.mn
скачать dle 12.0

Санал болгох