ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОГЧДЫГ ИЛРҮҮЛЭН, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭВ
Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг Хүйтний голын эх, Цэхэр цөөрөм гэх газарт ашигт малтмал олборлохоор таван эксковатор байрлаж байжээ. Үүнийг аймгийн холбогдох газрууд илрүүлэн хоёр эксковаторын компьютерийг хураан, үйл ажиллагааг нь зогсоон Цагдаагийн газарт шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тус газарт байрлаж байсан найман иргэнийг албадан буулгажээ.
Хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг, Хонгор сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Батхишиг, Хонгор сумын эрүүгийн цагдаагийн хэсгийн төлөөлөгч дэслэгч Д.Баярмагнай, сумын цагдаа дэд ахлагч Эрдэнэжаргал нар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт энэ сарын 12 өдөр шалгалт хийж, дээрх зөрчлийг илрүүлжээ.
Ерөнхийдөө
Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт 2018 он гарснаас хойш
нийт таван иргэнд зургаан эрүүгийн хэрэг үүсгэж аймгийн Цагдаагийн
газарт шилжүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
Тус
зургаан эрүүгийн хэргийн гурван хэрэгт нийт 8,229,220 төгрөгийн байгаль
орчинд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээ гарч Прокурорын
байгууллагад шилжүүлсэн байна.
Үлдсэн гуравт нь шинжээч томилогдон байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж багаа ажээ.
http://www.24tsag.mn/a/161299