ФИЛИППИН, ХЯТАДЫН МАРГААН ХУРЦДАВ УУ
Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте өмнөд Хятадын тэнгист хийж байгаа БНХАУ-ын маргаан дагуулсан үйл ажиллагаа нь хоёр орны хооронд зэвсэгт мөргөлдөөн гарахад хүргэж болно гэдгийг сануулсан байна. Тухайлбал, Бээжингийн зүгээс Филиппиний баруун тэнгист газрын тосны худгийг өрөмдөн гаргаснаас гадна байгалийн бусад баялагийг олборлож байна гэж хэллээ.
Орон нутгийн "Inquirer” сонинд Филиппиний Дотоод яамны нарийн бичгийн дарга Эдуардод хандаж "Та газрын тос олборлолтыг монопольчилбол бидэнд асуудал үүсэх болно. Үүнд л бидний ялгаа байна. Мөн бид сэлмээ авч хятадуудыг хяргахыг та харна” гэж ерөнхийлөгч Родриго Дутерте хэлснийг эш татан мэдээлсэн байна.
Дутерте Родригогийн хийсэн энэ мэдэгдэл нь энэ сарын 15-нд түүний хийсэн мэдэгдэлтэй харьцуулахад их шаардсан өнгө аястай байгааг онцолсон юм. Тэрээр өмнө нь хийсэн мэдэгдэлдээ Бээжинг маргаантай арлуудын талаар явуулж байгаа улс төрийн бодлогоо зөөлрүүлэхийг уриалсан юм.
Түүнчлэн Филиппиний Засгийн газар хоёр орны хооронд дайн үүсэхээс сэргийлж БНХАУ нь гол гурван дүрмийг зөрчихгүй байх ёстой гэж мэдэгджээ. Дүрмэнд БНХАУ нь Филиппиний эзэмшил Титу арлын хангамжийг тасалдуулахгүй байх, маргаантай байгаа тэнгисийн баялгийг олборлохгүй байх гэж заажээ. Харин Филиппиний баруун тэнгис гэж Манилын Засгийн газар нэрлэсээр ирсэн Өмнөд Хятадын жижиг арлууд болон түүнийг хүрээлсэн ус нь хоёр орны хооронд маргаан дэгдэх мөнхийн шалтгаан болсоор ирсэн юм. Түүнчлэн энэ газар нутгийн маргаан нь Вьетнам, Бруней болон Малайз улсад нөлөөлж байгаа аж.
Зууны мэдээ
Х.Оюунболд