Филиппиний арми 500 гаруй зэвсэгт этгээдийг устгажээ
🕔 2017/08/04 11:22
Филиппиний зэвсэгт хүчний Баруун Минданао төвийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, засгийн газрын эсрэг 11 зэвсэгт этгээдийг устгасан нь Малавийг чөлөөлөх өдөр улам ойртсоныг харуулж байна гэжээ. Засгийн газрын армийн үзэж байгаагаар Малавид бас нэлээд тооны зэвсэгт этгээд байгаа бөгөөд тэд засгийн газрын армийн шалгаж чадаагүй 500 гаруй барилга байгууламжийн дотор нуугдаж байгаа юм. Филиппиний Засгийн газрын арми өмнөд бүсийн Малави хотод арга хэмжээ авч "Мауте бүлгэм”-ийн 11 зэвсэгт этгээдийг устгажээ. Засгийн газрын арми 5-р сарын 23-ын өдрөөс Малави хотын засгийн газрын эсрэг зэвсэгт хүчинтэй гал нээлцэж, өнөөгийн байдлаар нийт 502 зэвсэгт этгээдийг устгасан байна.
скачать dle 12.0