Төв шугамыг засварлан шинэчлэх ажил 15 хоногийн дараа бүрэн дуусна
🕔 2018/08/02 09:32
Улсын төсвийн 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан хотын төв шугамыг засварлан шинэчлэх ажил 2017 оноос эхлэн 2 дахь жилдээ хийгдэж байна. Тус ажлын гүйцэтгэл гэрээний дагуу 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусаж, орон нутагт хүлээлгэх өгөх ёстой юм. Гэвч гүйцэтгэгч байгууллага болох Oдкон Холдинг компаниас шалтгаалан төв шугамын засварын ажил 1 сараар хойшлогдоод байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх "Oдкон Холдинг” компаний удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Уулзалтаар гүйцэтгэгч байгууллагын ерөнхий захирал Л.Мөнхбат хэлэхдээ:-" Ажиллах хүч болон машин, техникээ нэмэгдүүлж, 8 дугаар сарын 15-ны өдөр засварын ажлыг бүрэн дуусгаж, хүлээлгэн өгнө” гэлээ.скачать dle 12.0