Анхаар: Дархан, Сэлэнгийн зам үер автжээ
🕔 2018/07/16 16:03
Яг одоо Дархан, Сэлэнгэ чиглэл рүү зорчдог зам үерт автаж, зорчих хэсэг хязгаарлагдаад байна. Энэ талаар Замын цагдаагийн албанаас "Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах "Урьхан” зоогийн газрын урд буюу Улаанбаатар хотоос 103 км-т бороо их орсны улмаас үер бууж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон.
Иргэдэд сэрэмжлүүлэхэд энэ чиглэлд авто замыг сонгож зорчихгүй байх, аялалд гарах хугацаагаа түр хойшлуулах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн бороо зогссоны дараа Төв аймгийн зам засвар, арчлалтын газраас тус авто замыг яаралтай засварлаж хэвийн байдалд оруулахаар ажиллана” гэж мэдээлэв.
скачать dle 12.0