Урьханы замд үер бууж, машин зорчих боломжгүй болжээ
Өнөөдөр 13.30 цагийн байдлаар Дарханаас Сэлэнгэ чиглэл рүү зорчдог зам үерт автаж зорчих хэсэг хязгаарлагджээ. Замын цагдаагийн албанаас Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах "Урьхан” зоогийн газрын урд буюу Улаанбаатар хотоос 103 км-т бороо их орсны улмаас үер бууж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон гэдгийг мэдээлэв. Иргэдэд сэрэмжлүүлэхэд энэ чиглэлд авто замыг сонгож зорчихгүй байх, аялалд гарах хугацаагаа түр хойшлуулах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг холбогдох байгууллагаас анхааруулав.
скачать dle 12.0