ТОМООХОН ГОЛУУД ҮЕРТЭЙ БАЙНА

🕔 2017/05/22 10:43

ТОМООХОН ГОЛУУД ҮЕРТЭЙ БАЙНА

 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай, Харбут, Чигэртэй голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-40 см даван үерлэжээ.


Мөн Булган голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдэж, үерийн түвшин 10-30 см давсан байна. Иймд дээр  дурдсан голын сав  болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер, усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдийн хараа хяналтгүйгээр гол усны дагууд явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гүүрээр зорчих, байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө амралт, аялал, зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, гол, мөрөн, нуурын эргээс зайдуу зорчихыг ОБЕГ-аас анхаарууллаа.скачать dle 12.0

Санал болгох