Э.ЭНХРИЙМАА:БОЛДОГСОН БОЛ ЭНЭ ТИТМЭЭ ЭЭЖДЭЭ ЗҮҮЛГЭМЭЭР БАЙНА

🕔 2018/07/02 09:53

Э.ЭНХРИЙМАА:БОЛДОГСОН БОЛ ЭНЭ ТИТМЭЭ ЭЭЖДЭЭ ЗҮҮЛГЭМЭЭР БАЙНА

 

Монгол Улсад анх 1989 оноос "Сайхан бүсгүй" шалгаруулж эхэлсний 30 жилийн ойг угтан "Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн наадмын эцсийн шалгаруулалт өнгөрсөн бямба гарагийн орой болж, энэ оны тэргүүн миссийг шалгаруулж тодрууллаа.


"Монголын эмэгтэйчүүдийн Хатан-Эрдэнэ” холбооноос зохион байгуулдаг тус тэмцээн хамгийн сүүлд 2007 онд Монголын сайхан бүсгүйг тодруулж байснаас хойш 11 жилийн дараа болсноороо онцлогтой. Тухайн үед миссийн тэмцээнийг олноор зохион байгуулж нийгэмд тус тэмцээний нэр хүнд унасан тул эргэн сэргэснийх нь дараа ийнхүү дахин зохион байгуулжээ.

Энэ жилийн уралдаанд нийслэл, орон нутгаас оролцсон 18 шилдэг сайхан бүсгүйчүүдээс тэргүүн байрыг шалгаруулав.

Тэмцээний дүн шударга явагдсан гэдгийг зохион байгуулагчид хэлээд эцсийн дүн гарахад тэргүүн миссээр Орхон аймгийн харьяат, СЭЗИС-ийн олон улсын нягтлан бодогч ангийн оюутан Э.Энхриймаа тодорч, Алтан эрдэнийн өргөмжлөл, 20 сая төгрөгийн шагнал, молор чулуун шигтгээ бүхий 999 сорьцтой цалин цагаан мөнгөн титмийн эзнээр тодрууллаа. Тэрбээр 21 настай, биеийн өндөр 174 см, биеийн жин 53 кг, ном унших дуртай гэнэ.

Тэмцээний дараах сэтгэгдлээ илэрхийлсэн тэрбээр "Энэ уралдаан намайг дахин төрүүллээ. Эхэндээ ялагч болох нь бүү хэл уралдаанд орохдоо ч итгэлгүй байсан. Ээж минь намайг энд авчирсан. Миний ээж барилгын инженер. Жинхэнэ сайхан эмэгтэйг олоод ир гэвэл ээжийгээ л хэлнэ.

Болдогсон бол ээждээ энэ титмээ зүүлгэмээр байна. Бид хоёр маш дотно. Харин эцэг эх хүүхэддэ байж боломгүй хэрцгий ханддаг юм билээ. Энэхүү уралдаанд би хүүхдийн хүчирхийллийн эсрэг сэдвээр илтгэл тавьсан. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд хүчирхийлэлд өртөх ёсгүй. Хүндлэл, хүндлэлийг, хүчирхийлэл хүчирхийлэгчийг төрүүлдэг. Хорвоо ертөнц муухай байлаа ч өөрийнхөө дотоод гоо сайхныг битгий алдаарай гэж үеийнхэндээ хэлье” гэжээ.скачать dle 12.0

Санал болгох