📅

Дархан хотын чимэг болж явсан үе үеийн "Монголын сайхан бүсгүйчүүд"

🕔 2018/03/26 15:16

Дархан хотын чимэг болж явсан үе үеийн "Монголын сайхан бүсгүйчүүд""Монголын сайхан бүсгүй" шалгаруулах тэмцээнийг 1989 оноос эхлэн зохион байгуулж иржээ. 1989 онд Дархан хотод анх зохион байгуулагдсан "Монголын сайхан бүсгүй" шалгаруулах тэмцээнд Дарханы мисс Б.Биндэръяа тэргүүн байрыг авч байсан түүхтэй.

Түүнээс хойш уг тэмцээнд Дарханы миссүүд жил дараалан "Монголын сайхан бүсгүй"-гээр тодорч байжээ.  Харин тухайн үед миссээр тодорсон бүсгүйчүүд нутаг усандаа болон улс орондоо өндрөөр үнэлэгддэг байсны нэг жишээ нь 1990-ээд оны үед "Монголын сайхан бүсгүй"-ээр тодорч явсан тэдгээр бүсгүйчүүдийн хөрөг зураг Дархан хотын музейд одоо ч хадгалагддаг байна.

Тэгвэл өнөөдөр төрөл бүрийн Миссийн тэмцээн зохион байгуулагддагаас уг төрлийн тэмцээний үнэ цэнэ буурч хүссэн болгон нь миссээр өргөмжлөгддөг болсон гэхэд хилсдэхгүй. Тухайн үед Монголын сайхан бүсгүйчүүд ихэвчлэн Дарханаас төрөн гардаг байсан учир Дархан хотыг чимсэн сайхан бүсгүйчүүдийн талаар ам дамжин яригддаг байжээ.

Тэдгээр бүсгүйчүүдээс дурьдвал Б.Биндэръяа, Ж.Дэлгэрмаа, Н.Мөнхцэцэг, Ч.Мичидмаа, Ч.Чулуун-Эрдэнэ, Ц.Сарантуяа, О.Оюунтуяа, Бүрэнжаргал, Түмэнхүслэн, Ц.Сансармаа зэргийг нэрлэж болно. Харин өнөө үед Дархан хотоос төрсөн бидний сайн мэдэх миссээр Ё.Нямжав, Д.Уянгалянхуа, А.Сарнай, Б.Ариунбилэг, Э.Батцэцэг нарыг нэрлэж болох юм. 

О.Пүрэвмаа 

www.Dorgio.mn

 

 

  • 2
    О.Оюунтуяа
  • 3
    И.Мандахбаяр
  • 4
    Н.Мөнхцэцэг
  • 5
    Г.Хонгорзул
  • 6
    Ж. Дэлгэрмаа
  • 7
    н.Бүрэнжаргал
  • 8
    н.Арьяа
  • 9
    Ц.Сарантуяа
  • 10
    Д.Уянгалянхуа
  • 11
    Б.Ариунбилэг
  • 12
    Ё.Нямжав,
  • 13
    Э.Батцэцэг
  • 14
    А.Сарнай
скачать dle 12.0

Санал болгох