Хүчирхийлэл үйлдсэн ЦАГДААГИЙН АЛБА хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ

🕔 2018/06/14 10:18

Өнгөрөгч долоо хоногт цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байсан билээ.

Тодруулбал, гурван хүүхэдтэй эмэгтэйн нөхөр нь хууль сахиулах байгууллагын алба хаагч бөгөөд эхнэрээ удаа дараа зодож, дээрх үйлдлээ дүрс бичлэг болгон нууц амраг руугаа илгээдэг байсан тухай хохирогч эмэгтэйн найз олон нийтэд мэдээлсэн байдаг.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд нь Дархан-Уул аймгийн цагдаагийн алба хаагч Д гэгч бөгөөд дээрх хэрэгтэй холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна. Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба хохирогч нараас тайлбар мэдүүлэг авч эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хүчирхийлэл үйлдэгч Д гэгч нь  Дархан-Уул аймгийн иргэн, тус аймгийн цагдаагийн газарт ажилладаг нэгэн гэх ба гурван жилийн өмнөөс Улаанбаатар хотын иргэн Н гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай болжээ. Улмаар эхнэрээ зодож буй бичлэгээ Н гэгчид явуулдаг байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Түүнчлэн Н рүү залгаж, утсаа таслалгүйгээр хүүхдүүдийнхээ уйлж буй чимээг сонсгодог байсан гэжээ. Түүнчлэн дээрх хэргийн талаар олон нийтэд анх мэдээлэл хүргэсэн хохирогчийн найз эмэгтэйг Д, Н нар нь айлгаж сүрдүүлэх үйлдэл гаргасан гэх мэдээлэл байна.

Б.ЦОГ

http://dorgio.mn/g/90148скачать dle 12.0

Санал болгох