ХҮҮХДИЙН МӨНГИЙГ НӨХӨН ОЛГОНО
🕔 2018/06/12 08:50
Хүүхэдтэй хүн бүрт итгэл найдвар, хүлээлт үүсгээд байгаа хүүхдийн 20 мянган төгрөгийг өгөх тал дээр Засгийн газар үнэн хойрго хандаж байна зэргээр шүүмжлүүлээд байгаа юм.
Уг нь УИХ-аас хүүхдийн 20 мянган төгрөгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тогтоол баталсан. Энэ зургадугаар сар гарсан ч 228 мянга орчим хүүхдэд дөрөв, тавдугаар сарын 20 мянган Тогтоолын хэрэгжих хугацааг 2018 оны дөрөвдүгээр сарын 1-н гэж заасан юм байна. Тиймээс өнгөрсөн саруудад өгөөгүй мөнгийг нь нөхөж олгох аж.
Онцлоход, УИХ-ын нэр бүхий гишүүд хүүхдийн мөнгийг бүгдэд нь тэгш олгох ёстой. Энэ бол боловсролд нь төрөөс хийж байгаа хөрөнгө оруулалт болох ёстой гэсэн байр суурь барьж буй. Харин Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд түүнийг зөрчих ёсгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм.
УИХ-аас нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгох тухай тогтоол батлагдахаас өмнө улсын хэмжээнд 600 мянга гаруй хүүхэд 20 мянган төгрөг авч байжээ. Харин одоо 800 гаруй мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авах болж буй юм.скачать dle 12.0