ХҮҮХДИЙН МӨНГӨӨ АВААГҮЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!!
Сангийн яамнаас нийт хүүхдийн 60 хувьд олгох хэмжээний хүүхдийн мөнгийг өчигдөр банкуудад шилжүүлсэн хэмээн мэдэгдлээ.
Хуваарилалтыг Монголбанк болон Халамжийн газар хариуцаж байгаа бөгөөд 7,8,9 дүгээр сарын мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлнээр олгох санхүүжилт хийжээ. УИХ-аас хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 60 хувьд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд өрхийн амьжиргааны төвшин, бүлэг хамаарахгүй аж. Тодруулбал хүүхдийн мөнгө авдаг бүх өрхүүдийн хэмжээнд судалгаа явуулан өрх бүрийг 1000 хүртэлх оноогоор дүгнэн 502-оос доош оноотой айлын хүүхдүүдэд 20 мянган төгрөг олгох юм байна. Иргэд ямар оноотой байгаагаа хороо, дүүргийн нийгмийн халамжийн ажилтнуудаас тодруулах боломжтой гэнэ. Дээрх судалгаагаар 502-оос доош оноо бүхий айл өрхийн 660 мянган хүүхэд мөнгөө сар тутам бэлнээр авах боломжтой болжээ. Харин үлдсэн хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг бэлэн бусаар бичилт хийн 2019 оноос нөхөж олгох юм байна.
скачать dle 12.0