Хараа голын төмөр бетонон гүүрийн засварын ажил эхэлжээ
Дархан-Уул аймгийн хараа голын 1991 онд ашиглалтад орсон төмөр бетонон гүүрийн засварын ажил эхэлжээ. Хэзээ мөдгүй нурах аюултай байсан энэхүү гүүрийн засварын ажлыг хийснээр ширээ нурууны 3000 гаруй иргэд хотын төврүүгээ аюулгүй зорчих боломж бүрдэх юм.
Дархан-Уул аймгийн Дархан сумын Ширээ нурууны 3000 гаруй иргэдийг хотын төвтэй холбодог Хараа голын 135 у/м төмөр бетонон гүүрийн засвар арчлалтын ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлсэн байна. Энэхүү гүүр 1991 онд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүйн улмаас тулгуур баганууд бяцарч хүнд даацын тэрэг явах боломжгүй болжээ.
Тиймээс аймаг орон нутгийн удирдлагууд удаа дараа холбогдох яамны удирдлагуудад хүсэлт тавьсны дагуу ийнхүү өнөөдөр засварын ажлыг Зам тээвэр хөгжлийн яамны санхүүжилтээр "Эрдэнэт Суварга”ХХК гүйцэтгэж байна.
Засвар арчлалтын ажил 2019 оны аравдугаар сард дуусах төлөвлөгөөтэй ч энэ ондоо багтаан хийж дуусгахаар гүйцэтгэгч компани ажиллаж байна. Засвар хийх явцад тус гүүрийг бүрэн хаах саналыг энэ өдрийн уулзалтын үеэр тус гүйцэтгэгч компани тавьсан бөгөөд орон нутаг хэрхэн шийдвэрлэх талаар судлахаар боллоо.
Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд Улсын мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн болон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч, аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлтүүдээр гүүрний хамгаалалтын бетон эвдэрч ажлын арматур ил гарсан, зорчих хэсэг 10-12 см суултад орсон, хэв гажилтын заадас эвдэрсэн, засварын тулгуурын ригелийн тэнхлэгийн хэмжээ алдагдсан зэрэг ноцтой эвдрэлүүд гарч техникийн холбогдолтой осол гарах, гүүр нурах магадлал улам нэмэгдэж байгаа аж.