Олон цагаар суух нь нас богиносгодог
🕔 2018/06/07 13:28
АНУ-ын Хавдрын нийгэмлэгийн мэргэжилтнүүд 123 мянган хүнийг судалгаандаа хамруулж 14 жилийн турш судалгаа хийсэн байна. Үүний нэг хэсэг нь хэчнээн хүн нас барсан тухай аж. Судалгааны турш өдөрт гурван цагаас бага сууж байсан эмэгтэйгээс зургаан цагаар илүү сууж байсан эмэгтэйчүүдийн нас баралт 40 хувь байсан аж. Харин эрчүүдийн хувьд 20 хувь илүү байжээ. Судалгааны дараагийн хэсэг нь америкчуудын дунд хамгийн элбэг тохиолддог зүрх судасны өвчин, таргалалт, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, сэтгэл гутралд анхаарлаа хандуулсан байна. Эрдэмтдийн багийн дүгнэлтээр удаан хугацаагаар суух нь өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Тиймээс уг нийгэмлэгээс олон нийтэд өгөх зөвлөмждөө өдөр тутам суух цагийг багасга гэж дурдаагүй ч идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх цагийг ихэсгэх талаар зөвлөсөн байна. Долоо хоногийн таван өдөр хамгийн багадаа 30 минут орчим хугацаанд дунд зэргийн ачаалалтай дасгал, хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж эрдэмтэд анхааруулжээ.
скачать dle 12.0