Ажлынхаа үр бүтээмжийг нэмэгдүүлэх арга
Бидэнд ажлынхаа ширээнээс босолгүй удаан цагаар ажилласнаас болж эрүүл мэнд болон үүнээс шалтгаалсан олон асуудал тулгардаг. Тэгвэл энэ асуудлаас ангижрах, шийдвэрлэх аргын талаар эрдэмтдийн хийсэн судалгаа болон хүмүүст тавьж байгаа саналын талаар хүргэе.
Та ажлынхаа ширээнээс босолгүй найман цагаас илүү ажиллаж байна уу?
Магадгүй, тийм гэж хариулах байх. Үүнээс гадна та өдрийн хоол цай идэх цаг өөртөө гаргаагүй байж магадгүй. Танд тавих асуулт бол хэвшмэл болж байгаа энэ өдөр тутмын ажлын зуршил таны ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлдэг үү? Харин мэргэжилтнүүд тэгвэл энэ тийм биш гэж хариулж байна. Латвийн "Драужьем групп” байгууллагын хийсэн судалгаагаар удаан цагаар ажиллах нь чиний ажлын үр бүтээмжийг дээшлүүлдэггүй болохыг тогтоожээ. Үнэндээ бодит байдалд судалгаагаар юу гэх нь чухал биш. Хамгийн чухал нь ажлын цаг болон чамд өгсөн үүрэгт ажил даалгаврын хөгжлийн бүтэцийг яаж хуваарилах нь чухал юм. Судалгаагаар гарсан үр дүнгээр хуваарьт төлөвлөсөн ажилдаа зохицуулалт хийж амарч чаддаг хүмүүс илүү цагаар ажилладаг хүмүүсээс илүү үр бүтээлтэй ажилладаг болохоо нотолсон байна. Мөн энэ асуудлыг илүү ойлгомжтой болгохын тулд судалгааны багийнхан 52-17 гэсэн зарчмыг хэрэгжүүлэхийг санал болгожээ. Энэ нь дээд тал нь 57 минут ажиллаад 17 минут амарна гэсэн зарчим юм. Драужьем группын гүйцэтгэх захирал Артис Розенталс "Өдөрт найман цаг ажиллах нь хоцрогдсон гэсэн үг биш. Ажлын цагийн хуваарь уян хатан хэлбэр рүү шилжиж өөрчлөгдөж байна” гэж "ВВС Mundo” сайтад ярьжээ. Мөн ажил хийдэг хүмүүст зөвлөхөд түүний өдөр тутмын ажлынхаа гүйцэтгэлийг харах, ажлын цагийг яаж өнгөрүүлдэг тухайгаа судалж үзээрэй” гэв
Үр дүн өгөх судалгаа эсвэл тагнуулын ажиллагаа
Мөн энэ асуудал нь нөгөө талаараа хувийн компаниуд тэдний ажилчид ямар аргаар ажлын цагаа ашиглаж байгаа талаар судалсан байна. Тэгвэл энэ нь магадгүй ажил олгогч нь ажилтнаа өдөрт юу хийдгийг мэддэг байх нь ихэнх ажиллагсдад нь таалагдахгүй асуудал үүсгэж мэдэх юм. АНУ-ын нэг банкинд ажилладаг нэг ажилтан "Миний хувьд энэ нь намайг тагнаж байгаа мэт санагдахаас гадна үнэндээ тав тухтай байдлыг мэдрэхгүй байх болов уу” гэж ярьсан байна. Ийм тохиолдолд ямар ч байгууллага ажилтнаа ажлын цагаар юу хийдгийг мэдэх боломжийг олгох программ хангамжийг суулгаж өгч болох юм гэж Арист Розенталс хэллээ. Ингэснээр "Тухайн байгууллага ажилтнаа ажлын цагаа ажилтай холбоотой эсвэл хувийн асуудалдаа зарцуулсан талаар мэдэж чадах юм” гэв. Мөн тухайн байгууллагад тодорхой нэг төсөлд зарцуулсан хугацааг тооцож үзэх боломжтой болно. Түүнчлэн тухайн төсөлд зарцуулсан өртөгийг тооцоолж болно” гэж тэр ярьсан байна.
Улаан лоолийн арга
Өдөр тутмын ажилдаа завсарлага авах санаа бол шинэ санаа биш. Сэтгэлзүйн олон судалгаа болон Италийн сэтгэлзүйч зөвлөх Франциско Чирило 25 минут ажиллаад таван минут амрахыг санал болгожээ. Тэрээр үүнийгээ " Улаан лоолийн арга” гэж нэрлэсэн байна. Учир нь энэ аргаа хэрэгжүүлэхдээ гал тогоонд хэрэглэдэг улаан лооль хэлбэртэй цагийг ашигласан учраас ийнхүү нэрлэсэн аж. Гэвч шүүмжлэгчид олон мэргэжилд энэ аргыг хэрэглэх боломжгүй гэжээ. Тухайлбал, мэс засалч хийж байгаа хагалгаагаа зогсоож болохгүй, онгоцны нисгэгч бас онгоцоо зогсоож болохгүй,өмгөлөөгч, худалдагч үйлчлүүлэгчдээ амарч байгаа учраас анхаарч чадахгүй гэж хэлэх боломжгүй гэж ярьжээ. Харин хийж байгаа төлөвлөсөн ажлаасаа түр засварлах санааг хамгаалагчид хүний уураг тархи нэг зүйлийг хийж гүйцэтгэхэд найман цагаар төвлөрөхөд бэлтгэгдээгүй гэцгээжээ. Мөн удаан цагаар сууж ажиллах нь хүний биед сайн биш гэсэн байна. Энэ талаар эмчийн зүгээс ажлын цагийн хуваарь уян хатан байх нь хүний хараа, нуруу, цусны эргэлт болон сэтгэл санааны бухимдлын төвшинд эерэгээр нөлөөлдөг гэв. Гэхдээ магадгүй ажлын шаардлагын дагуу ажилдаа анхаарлаа хандуулдаг хүмүүсийн үе өөр гэж үздэг хүмүүсийн хувьд энэ санаа нь бүх ажил хийдэг хүмүүст хэрэггүй байж болох юм. Мөн 52-17 гэсэн арга нь өөрт чинь хэрэгжихгүй байж болно. Гэхдээ ямар арган нь чиний ажлын цагийг хуваарилахад сонирхолтой байх талаар судлах боломжтой.Нэг үгээр хэлбэл чи өөрийнхөө дүрмийг өөрөө зохионо гэсэн үг юм.
ВВС сайтаас
Х. Оюунболд