Шүүх шударга гэдэг нь “Эрдэнэ зам” компанийн хэргээс харагдаж байна

🕔 2018/05/29 11:11

Шүүх шударга гэдэг нь “Эрдэнэ зам” компанийн хэргээс харагдаж байна

 

-Г.Өлзийдүүрэн "Эрдэнэ зам” компанийг хууль бусаар авахаар шүүхэд хандсан ч түүний компани биш гэдгийг тогтоожээ-

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Г.Өлзийдүүрэн нь "Эрдэнэ зам” компанийг дан ганц өөрөө үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшигч болохыг тогтоож өгнө үү, мөн "Бишрэлт” группийн удирдлагуудад байгаа бичиг баримт нь хуурамч бөгөөд миний гарын үсэг биш, өөр хүн зурсныг баталж өгнө үү” хэмээн хандсан байдаг. Ийн хандах болсон шалтгаан нь тэрбээр 2013 оноос хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэх захирлаар нь ажилласан "Эрдэнэ зам” компанийн хувьцааг түүний нэр дээр түр шилжүүлсэн байсныг "Бишрэлт” групп” буцаан өгөхийг шаардсанаас болсон байна.

 

 

Гэвч Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шударга шүүгч, ажилтнууд хэргийг шат шатны байгууллагын хүрээнд хууль ёсны дагуу шалган үнэн мөнийг тогтоогоод "Г.Өлзийдүүрэн нь "Эрдэнэ зам” компанийн үүсгэн байгуулагч, зүй ёсны хувьцаа эзэмшигч биш болохыг баримтуудаар баталсан байна. Мөн гараар бичсэн баталгаа болон бусад гэрээ контрактуудын гарын үсэг нь Г.Өлзийдүүрэнгийн бичгийн хэв загваруудтай 100 хувь тохирч байна. Иймд Г.Өлзийдүүрэнгийн эзэмшиж, ашиглаж буй "Эрдэнэ зам” компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг хүчингүйд тооцож хураан авахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгасугай” гэсэн шийдвэр гарсан байна. Өөрөөр хэлбэл, Г.Өлзийдүүрэн хууль бус зүйл хийж ирснээ, хийхийг завдаж буйгаа, бусдын компанийг хууль бусаар булаан авах гэж буйгаа хууль, хяналтын байгууллагаар өөрөө тогтоолгосон шийдвэр гаргуулсан гэсэн үг юм. Эх сурвалж "Г.Өлзийдүүрэн прокурор, шүүхийн байгууллагад олон жил ажилладаг хамаатан дүү, дотны найзуудаараа хуулийн хамгаалалт хийлгэн "Бишрэлт” группийн охин компани болох "Эрдэнэ зам” компанийг хууль бусаар шүүхийн захирамж гаргуулан булаан авахыг санаархсан ч бүтэлгүйтсэн. Гэхдээ үүнтэй холбоотойгоор шат шатны хуулийн байгууллагад өөрөө хохирч байгаа мэт асуудал үүсгэж эсрэгээрээ Бишрэлтийнхнийг хохироож байгаа ч хууль бус үйлдлийг нь шударга шүүх, хуулийнхан үнэн учрыг нь олж тогтоож эхлээд байна.

 

 

Харин одоо Г.Өлзийдүүрэн ямар учраас ийм гомдол шүүхийн байгууллагад гаргах болсон бэ гэдгийг цухас дурдъя.

Япон Улсын буцалтгүй тусламжаар 1997 онд анх зам засвар, арчлалтын "Эрдэнэ Зам” ХХК байгуулагдсан байдаг. Уг компани 2012 оны нэгдүгээр сар хүртэл Төрийн өмчит үйлдвэрийн газрын статусаар үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тус оноос "Бишрэлт” группийн охин компани болсон байна. Ингэснээр Монгол Улсын авто замын сүлжээг өргөжүүлж, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, орчин үеийн техник технологийг үйл ажилгаандаа нэвтрүүлсэн үндэсний бүтээн байгуулагч компани болон улам өргөжиж чадсан юм. 2013 оноос уг компанийг "Бишрэлт” группын удирдлагууд танил Г.Өлзийдүүрэн гэгчид хариуцуулан гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж ирсэн байдаг. Улмаар Г.Өлзийдүүрэн зам засварын томоохон тендерт орсон ч авч чадахгүй, авсан тендерээ булаалгаад байгаа тухайгаа учирлаж, улмаар "Эрдэнэ зам” компани "Бишрэлт холдинг” компанийн охин компани гэж явдаг. Компанийн хувьцааг МАН-ын гишүүн эзэмшиж байгаа болохоор Ардчилсан нам засаг барьж байгаа нөхцөлд тендерт шалгарах боломжуудыг хааж байна. Үүнээс болоод энэ компани нэг ч тендерт ялахгүй байна. Тиймээс "Эрдэнэ зам” компанийн хувьцаа эзэмшигчдийг өөрчлөх хэрэгтэй” гэх болсон байна. Энэ мэтээр шалтаг, шалтгаан тоочсоор сүүлдээ компанийн хувьцааг өөрийнхөө нэр дээр шилжүүлэх нь компанид ашигтай талаар ухуулж эхэлсэн байна.

 

 

Ингээд "Бишрэлт холдинг” компанийн захирал өөрийн дүү Д.Энхжаргалын хувьцааг нь зуун хувь эзэмшиж байгаа "Нью Даниста Рөүд Энд констракшн” компанийн мэдэлд "Эрдэнэ зам” компанийн хувьцааг 100 хувь шилжүүлсэн байдаг. Ингээд "Бишрэлт холдинг” болон "Нью Даниста Роүд Энд констракшн” компани шаардсан үед компанийн хувьцааг 100 хувь, үл маргах журмаар буцааж өгнө” гэсэн баталгаа болон гэрээнүүдийг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Г.Өлзийдүүрэнгээр бичгээр гаргуулан авч, "Эрдэнэ зам” компанийн 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэх энгийн хувьцааны хамт шилжүүлэн өгсөн байна. 2016 оны 12 дугаар сард "Бишрэлт холдинг” компани охин компаниудынхаа санхүүг дотоод хяналтаар шалгасан байна.Тухайн үед Г.Өлзийдүүрэн "Эрдэнэ зам” компанийн ерөнхий нягтлангаар өөрийнхөө төрсөн эгч Г.Оюунсүрэнг ажиллуулж байжээ. "Бишрэлт холдинг” компани охин компаниудаа зөвхөн "Капитал” банкаар дамжуулан данс нээж, гүйлгээ хийх ёстой гэсэн дотоод журамтай байжээ. Гэтэл үүнийг Г.Өлзийдүүрэн зөрчиж нууцаар Хаан банкинд данс нээж, харилцагч байгууллагуудаас 1.5 тэрбум төгрөг болон бусад техник хөрөнгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байдлаар үрэгдүүлсэн нь тогтоогдсон байна.

 

Эндээс эхлэн Г.Өлзийдүүрэнг компанийн хувьцааг эргүүлэн өгөхийг шаардаж эхэлжээ. Тэрбээр компанийн хувьцааг шилжүүлэн өгнө гэж байснаа 2017 оны 03 дугаар сарын 21-нд "Танай компани миний өмчид халдах эрхгүй. Хамааралгүй этгээдэд компанийн хувьцааг шилжүүлэн өгөх боломжгүй” гэсэн албан бичгээр хариу өгсөн байна. Өөрөөр хэлбэл, компанийн эздэд ийм бичиг илгээж, "Эрдэнэ зам” компанийг хувьдаа завшихыг оролдож эхэлсэн гэсэн үг. Ийм шалтгаанаар дээрх гомдлыг шүүхийн байгууллагад гаргасан ч тусыг эс олсон юм. Бас нэг шалтгаан нь "Бишрэлт холдинг” ХХК-ийн захирлын дүү Г.Өлзийдүүрэнд хувьцааг шилжүүлсэнээс хойш 20 хоногийн дараа нас барсан нь түүнд энэ компанийг өөрийн болгох нэг шалтгаан болсон байна. Ийнхүү Г.Өлзийдүүрэн компанийн хувьцааг "Бишрэлт” группын удирдлагуудад өнөөг хүртэл өгөөгүйгээр барахгүй хуурамч тамга, тэмдэг ашиглаж байхыг үгүйсгэх аргагүйг эх сурвалжууд онцолж байгаа юм.

 

 

Үүнээс гадна онцлох нэгэн зүйл нь Монголын шүүх, хууль, хяналтын байгууллагынхныг хууль бус шийдвэр гаргадаг, танил тал, эрх мэдлийн өмнө бөхийдөг, хуулийг гууль болгодог хэмээн хавтгайруулан ойлгох ойлголт нийтийн дунд байдаг. Тэгвэл ямартай ч дээрх хэргээс харахад хохирогчид бус залилан, хууль бус зүйл хийж буй хүн нь өөрөө хуулийн байгууллагад гомдол гарган хууль бус шийдвэр гаргуулахаар санаархаж байгааг баримт, үндэслэлтэйгээр тогтоон, няцааж, үнэн зөв шийдвэр гаргажээ. Энэ нь Монголын шүүх, прокурор тэр дундаа Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ажилтнууд шударга шүүхийн үүргээ нэр төртэй биелүүлж байгаагийн илрэл юм.

 

 

Мөн гаднын хөрөнгө оруулагчдыг ийм маягаар хууран мэхэлж эд хөрөнгийг нь луйвардан авсан хэргүүд эхнээсээ илрэх болсон нь энэ төрлийн гэмт хэрэг ихэссэний шинж юм.

Х.Төгөлдөр


скачать dle 12.0

Санал болгох