Залуучууд театрт “Бид өөрөөсөө эхэлье” зурагт хуудасны үзэсгэлэн гарчээ
🕔 2018/04/23 09:34
Дархан-Уул аймгийн "Залуучууд” театрт Америкийн нэрт жүжигчин, Оскарын шагналт Леонардо Ди Каприогийн "Их үерийн өмнө” баримтат кино, "Бид өөрөөсөө эхэлье” зурагт хуудасны үзэсгэлэнөнөөдөр /2018.04.21/ нээлтээ хийлээ. Эх дэлхийдээ хайртай хүн бүхнийг хүрэлцэн ирж, байгаль орчны төлөө үйлсэд нэгдэхийг уриалж байна. Тус үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр хүн, байгаль хоорондын нарийн холбоо, агаар, орчны бохирдол, тулгамдаад байгаа асуудал, гарц шийдлийн талаар цогц мэдлэг, мэдээлэлтэй болох ажээ. Тиймээс Дарханчууд та бүхнийг Залуучууд театрыг зорьж бүтэн өдөр буюу 18.00 цагт хүртэл үргэлжлэх зурагт хуудасны үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна. скачать dle 12.0