“Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа энэ сарын 15-19-ний өдрүүдэд Залуучууд театрт болно

🕔 2017/02/14 12:38

“Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа энэ сарын 15-19-ний өдрүүдэд Залуучууд театрт болно

 

2017 оны 2 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд "Залуучууд театрт” зохион байгуулах тус үзэсгэлэн худалдааны Ерөнхий зохион байгуулагчаар Аймгийн Эмэгтэйчүүдийн Холбоо, МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхим ажиллана.

Харин аймаг, сумын ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Мэдээлэл технологийн алба, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс нь хамтран зохион байгуулагчаар ажиллах юм байна. Өнөө жил зохион байгуулах тус үзэсгэлэн худалдаа нь "Үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа, бүтээгдэхүүнийг өргөнөөр борлуулахаараа онцлогтой гэнэ.

Иймд үндэсний онцлогийг харуулсан ямар бүтээгдэхүүнийг манай аймгийн иргэд, өрхийн үйлдвэрлэгчид хийдгийг, үйлдвэрлэгчдийнхээ бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг олон нийтэд таниулах, тэдний үйл ажиллагааг сурталчлахаас гадна иргэдийг сар шинийн баярт зориулсан хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэлийг өргөн сонголттойгоор нэг дороос худалдан авах боломжоор хангана гэж зохион байгуулагчид ярьж байна.

"Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаанд оролцох ААНБ, иргэдийн мэдүүлгийг 1 дүгээр сарын 16-наас эхлэн аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны байранд авч байгаа бөгөөд 2 дугаар сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэн худалдаанд өндөр градусын архи согтууруулах ундааны үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдээс бусад бүх хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд чөлөөтэй оролцож болно. Хураамжийн хувьд нэг өдөрт компани 50.000 төгрөг төлөх бол, жижиг дунд үйлдвэрлэгчид, хоршоо 25.000 төгрөг, өрхийн үйлдвэрлэгч иргэн 10.000 төгрөг төлөх юм байна.

скачать dle 12.0

Санал болгох