ЭМНЭЛЭГ, ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ КОМИССЫН ХУРАЛД НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЖЭЭ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж иргэд даатгуулагчдад чирэгдэлгүй үйлчлэх ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлжээ.
Долоо хоног бүрийн пүрэв гарагт уг хуралд оролцохоор групптэй болон хөдөлмөрийн чадвараа түр алдсан иргэд дугаарлаж цаг алддаг ажээ. Иймд Нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын эмнэлэг хяналтын комисс болон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлыг нэгэн зэрэг хуралдуулж улмаар комиссын хурлын шийдвэрээ авсан иргэд газар дээр нь Нийгмийн даатгал болон Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтнүүдэд акт, шийдвэрээ өгч баталгаажуулдаг болсон аж.
Ингэснээр иргэд олон газарт очиж дараалалд удаан зогсолгүйгээр бүх бичиг баримтаа нэг дороос бүрдүүлж үйлчилгээгээ авах нөхцлийг төвлөрүүлсэнд эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж буй иргэд талархалтай байна.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд нэг удаадаа 70-80 иргэд ордог байна. Эдгээр өвчтөнүүдийн хувийн хэргийн бүртгэлийн эмх цэгц , хөтлөлтийн байдал брэнд ажил болсон аж.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын комисст орохын тул Нийгмийн даатгалын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар зэрэг 3-4 байгууллага дамжин явдаг байсныг ийн зогсоожээ.

Л.Отгонбаатар