“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-тэй боллоо

🕔 2016/06/07 09:50

Дархан-Уул аймгийн "Нэг цонхны үйлчилгээ”-г шинэчлэн "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж 5 дугаар сарын 27-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тус төв нь төрийн байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг төвлөрүүлэн, шат дамжлагыг бууруулж, үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг хангах зорилготой юм.

Аймгуудад "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах үүргийг Засгийн газраас 3 дугаар сард  аймгийн Засаг дарга нарт даалгасан билээ. Энэ дагуу "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д Улсын бүртгэл статистикийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгал хэлтэс, НХҮХ, Нотариат, Хаан банк зэрэг зургаан байгууллага нь 14 албан хаагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эндээс иргэд лавлагаа, үрэгдүүлж гэмтээсэн гэрчилгээ шинээр олгох, шинэ төрсөн хүүхдийн бүртгэл, гэрлэлтийн бүртгэл, тэтгэвэр тэтгэмж гэх мэт нийт 85 үйлчилгээг авах боломжтой болж байна. Цаашинд тус төвд АТМ, ТҮЦ машин байрлуулах зэрэг иргэдэд чиглэсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

скачать dle 12.0

Санал болгох