Дэлхийд ганцхан монгол зан

🕔 2018/04/13 12:25
 
Дэлхийд ганцхан монгол зан

Үхэр Монгол гэж хятадуудын хочилсноор бид ч өөрсдийгөө гадны улс орныхонтой харьцуулан, соёлгүй бүдүүлгээ гайхсаар. Гэвч хэт соёлтой тэр улсуудын сэтгэлгээ нь "хайрцаглагдсан” тал байдгийг та анзаарсан уу?

Хоёр япон хүн монголд хээрийн судалгаа хийхээр иржээ. Тэгээд монгол судлаачидтай хамт хөдөө гарч гэнэ. Япончуудыг замын алжаалаа тайлан амарч байх зуур Монгол залуус байрлах газар руу нь түрүүлж явахдаа ачаагаа тэр чигт нь машиндаа аваад явчихаж. Тэгээд нөгөө хоёрыгоо авахаар буцаж ирэхэд, үлдээсэн лаазтай консервийг нь ч идэж чадаагүй өлсчихсөн сууж байсан гэнэ. Яагаад идээгүй юм бэ гэхэд нь "та 2 задлагч аваад явчихсан байсан шүү дээ” гэжээ. Уг нь тэдэнд хутга бас байсан гэдэг.

Япончууд мэдээж соёлтой, дүрэм журмыг сайтар баримталдаг гээд тэднээс сурах зүйл бидэнд их. Гэвч тэд хэт их хууль, дүрэмд баригдсаар дээрх жишээ шиг зөвхөн задлагчаар л онгойлгох ёстой гэсэн баригдмал сэтгэхүйтэй болжээ.

Зарим талаар тэд амьтай өөртөө биш, амьгүй эд зүйлдээ хэт найдсанаар өөрсдийн бүтээлдээ "дарлуулж” байгаа мэт санагддаг. Харин монголчууд цэлгэр уудам тал шигээ, юунд ч хязгаарлагдаж, хайрцаглагдаагүй ард түмэн билээ.

Хэрвээ бид байсан бол задлагч байтугай хутга байхгүй байсан ч хад, чулуугаар аргалаад болгочих л байсан болов уу. Кинон дээр нь хүртэл "сэтгэл байвал өвсөөр ч онгойлгож болно” гэсэн наргиа аргагүй Монгол хүнээс л гарна даа.

Үүнтэй адил тал нутаг шигээ уужуу ухаантайгаа нотолж, нэгэн эмэгтэй өөрийг нь машинаар шүргэж, хөнгөн гэмтээсэн залуу охиныг өрөвдөн цагдаад мэдэгдээгүйгээр зогсохгүй "миний хүүхдээс ялгаа юу байхав, манай нутагт очвол манайд орж айраг уугаарай” гээд явуулж байсан түүх ч сонсож байлаа. Үүнийг зүгээр л сонссон надад ард түмнээрээ бахархах сэтгэл төрж, хоолой зангирч байхад, өнөөх эгчийг "шүргэсэн” охинд ямар санагдсан бол. Лавтай л уйлсан биз.

Гэтэл бидний бишрэн хүндэлдэг, соёлтой, боловсон гадныхан байсан бол бүх зүйл хуулийн дагуу шийдэгдэх байсан нь мэдээж. Тэр ч байтугай гэр бүлээрээ хоолонд орчихоод тус тусдаа тооцоо хийдэг хүмүүс шүү дээ тэд чинь.

Өнөөдөр нийгэмд олон хар бараан, болж бүтэхгүй зүйл байгаа нь үнэн. Гэвч Монгол хүний уужуу ухаан, уугуул мөн чанар байсаар байгааг бид мартаж болохгүй.

Caaknews.mn

скачать dle 12.0

Санал болгох