Канадын Кубек мужийн эмч нар цалингаа багасгаж эрүүл мэндийн салбарын орчинг сайжруулахыг хүсчээ

🕔 2018/03/14 11:38

 

Канадын Кубек мужийн эмч нар болон анагаахын чиглэлээр суралцдаг оюутан нарын зэрэг эрүүл мэндийн салбарт ажилладаг 800 гаруй хүн өөрсдийн цалингаа багасгах хүсэлт бүхий нээлттэй захидлыг Засгийн газартаа хаяглан илгээжээ. Тэдний үзэж буйгаар эмч нар хэтэрхий их цалин авч байгаа тул цалинг хасаж хэмнэсэн мөнгийг нийгмийн бусад хэрэгцээтэй чиглэлд зарцуулах нь зүйтэй гэв. Ялангуяа тэдний цалингаас хэмнэсэн мөнгөнөөс сувилагч нарын ажиллах орчин, өвчтөнүүдийн хэвтэн эмчлүүлэх нөхцлийг дээшлүүлэхэд зарцуулдаг байхыг хүсэж байгаа юм байна. Канадын Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн мэдээлснээр эмч нар жилд 403,537 Канад долларын цалин авдаг аж. Энэ нь сарын 33,628 Канад доллар буюу 62,5 сая Монгол төгрөг болох юм. Гуравдугаар сарын 11-ны байдлаар энэхүү нээлттэй захидалд 842 хүн гарын үсэг зурсан байна.
скачать dle 12.0

Санал болгох