"Исламын улс" бүлэглэлийн 7 байгууллагыг террористуудын жагсаалтад оруулна

🕔 2018/03/01 08:33
 "Исламын улс" бүлэглэлийн 7 байгууллагыг террористуудын жагсаалтад оруулна

27-нд АНУ-ын Төрийн Департамент  мэдэгдэл хийж, хэт даврагч "Исламын улс" бүлэглэлийн харьяаны 7 байгууллага,  хоёр толгойлогчийг дэлхийн террористуудын жагсаалтад оруулна. Эдгээрийн 3-ыг  гадаадын террорист байгууллагад хамруулна гэжээ. 
Мэдэгдлийн дагуу,  гадаадын террорист байгууллагуудын жагсаалтад, "Исламын улс”-ын Баруун Африк,  Филиппин, Бангладешийн харьяан дахь 3 байгууллага, мөн "Исламын улс”-ын Сомали, Тунис, Египет зэрэг орон дахь харьяа 4 байгууллага, хоёр толгойлогчийг бүгдийг  нь дэлхийн террористуудын жагсаалтад хамруулах юм байна.  


Тогтоолын дагуу, Америкийн  иргэд эдгээр террорист бүлэглэл, террорист этгээдтэй худалдаа хийхийг хориглоно.  Мөн эдгээр террористуудын Америкийн хил дэх хөрөнгийг царцаана. Үүнээс гадна,  гадаадын террорист бүлэглэлд эд материалын туслалцаа үзүүлсэн буюу туслалцаа үзүүлэхийг оролдсон бол гэмт хэрэгтэн гэж үзэх болно  гэжээ. 


Ренчинсоо

ХОУР


 
скачать dle 12.0

Санал болгох