“ИСЛАМЫН УЛС” НЕФТИЙН ОРЛОГЫНХОО 90 ХУВИЙГ АЛДАВ

🕔 2017/10/13 13:56

“ИСЛАМЫН УЛС” НЕФТИЙН ОРЛОГЫНХОО 90 ХУВИЙГ АЛДАВ

 

"Исламын улс” террорист бүлгийн дайчид сүүлийн хоёр жилд нефтийн хулгайн наймаанаас олж байсан орлогынхоо 90 хувийг алдав. Ингэснээр сард олдог 50 сая доллар нь дөрвөн сая хүртэл буурчээ. Нефть террористуудын орлогын тал хувийг хангаж байсан бөгөөд үлдсэн орлогоо тэд банк дээрэмдэх, хүн амаас мөнгө хураах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний наймаанаас олдог байна.

Исламын дайчид цооногоос түүхий нефтийг гарган шууд худалдаж, боловсруулалт руу хүргэх, орон нутгийн зах зээлд борлуулах зэрэг ажиллагааг явуулдаг байв. Мөн тэднээс хулгайн наймаачид нефтийг нь худалдан авч, террористуудын хяналт тогтоосон газраас өөр бүс нутагт борлуулдаг байжээ. Ийм схем нь тэдэнд жилд 500 сая долларын ашиг авчирдаг байсан аж.

АНУ-ын толгойлсон эвсэл 2015 оноос эхлэн террористуудын мэдлийн нефтийн байгууламж, цистернийг бөмбөгдөх болсон юм. Тэдний цохилтоор 2.5 мянган нефть зөөгч машинууд устгагджээ. Исламын улсын нефтийн орлогыг тасалсан нь тэднийг өөрийн улсыг байгуулж чадахгүйд хүргэлээ гэж Америкийн хурандаа Жеймс Уорк мэдэгдсэн байна. Сирийн сөрөг хүчин есдүгээр сарын сүүлчээр Дейр-эз-Зорын орчимд Коноко гэдэг нефтийн том ордыг хяналтдаа авсан тухай мэдээлсэн байлаа. Харин Оросын Батлан хамгаалах яам Сири дэх Исламын улсын эдийн зсгийг бүрэн устгаж байгаа гэдгээ хэлсэн байв.

скачать dle 12.0

Санал болгох