Батганы эсрэг шилдэг 10 маск

🕔 2017/05/14 17:10
 
 

Өсвөр насныхан гэхгүй насанд хүрэгчдийн дунд ч батга асуудал болдог. Батганы эсрэг маш олон тос, түрхлэг, маскууд байдаг. Гэхдээ энэ удаад гэртээ байгалийн бүтээгдэхүүнээр, гал тогоонд байгаа хүнсээ ашиглан батганы эсрэг маск хийх зааврыг хүргэж байна. Эдгээр нүүрний маск нь хуурай болон, энгийн арьсанд хамгийн тохиромжтой бөгөөд чийгшүүлж, эрүүлжүүлэх давхар үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ та нүүрэн дээр гарсан зүйл тань яг юу гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Тууралт, шарх, хайрст үлд, батга уу гэх мэт... 

Маск тавихынхаа өмнө нүүрэнд иллэг хий 
Маскаа тавихынхаа өмнө нүүрээ цэвэрлэж, бохирдсон нүхүүдийг нээх хэрэгтэй. Нүүрээ гүн цэвэрлэхэд хамгийн тохиромжтой үе бол шүршүүрт орсны дараа юм. Энэ үед арьс чийг авч, арьсны нүх сүв томорч , бохирдол амархан арилдаг. 
 
Уураар цэвэрлэх: 
- Усыг буцалгаж, цэвэршүүлнэ
- Усаа аяганд хийгээд 1-2 минут орчим хөргөнө 
- Одоо толгой дээгүүрээ алчуур нөмрөөд усны ууранд нүүрээ чийшүүлж, дараа нь цэвэрлэхэд илүү хялбар болсон байх болно. 
 
1. Батганы эсрэг жимсний маск 
Янз бүрийн жимс, жимсгэнэ, зөгийн бал нь батгийг хатаах төрөл бүрийн зүйл агуулсан байдаг. Антиоксидант, витамин, эслэг, магни, кали, кальци нь арьсыг эрүүлжүүлдэг. Арьсандаа шим тэжээл өгөнгөө батгаа арилгахыг хүсвэл хамгийн энгийндээ  төрөл бүрийн жимс болон зөгийн балаар маск тавиарай. 
 
2. Алимны уксустай батганы эсрэг маск 
Орц: 
Алимны цуу - 2 халбага 
Baking powder - 2 халбага 
 
Хийх арга: 
Эдгээр 2 төрлийн орцоо жижиг саванд хийгээд сайтар зуурч, холино. Маскаа нүүрэндээ тавиад 20 минутын дараа угааж цэвэрлээрэй. 
 
3. Шанцай болон зөгийн балын маск 
Орц: 
Нунтаг шанцай - 1 халбага 
Зөгийн бал - 2 халбага 
 
Хийх арга: 
 
Нунтаг шанцай болон зөгийн балаа хооронд нь сайтар холиод нүүрэндээ массаж хийх маягаар жигд түрхэнэ. 10 - 15 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэх бөгөөд дараа нь тэжээлийн тос, тоник зэргээ түрхээрэй 
 
4. Турмитик, сүү, зөгийн балтай батганы эсрэг маск 
Орц: 
Турмирик /нунтаг/ - 1 халбага 
Зөгийн бал -1 халбага 
Сүү - 2 халбага 
 
Хийх арга: 
Бүх орцуудыг хооронд сайтар холиод маскаа бэлдэнэ. Нүүр будгийн багсаа ашиглан нүүрэндээ түрхэж болно. 10-15 минутын дараа угааж цэвэрлэнэ. Маск тавьсны дараа нүүрэнд тань шаргал өнгө үлдвэл хөвөнд сүү шингэж байгаад зөөлөн арчаарай. Энэхүү маскийг 7 хоногт 2-3 удаа хэрэглээрэй 
 
5. Амтат гуа, зөгийн бал, нимбэг, кокосын тостой батганы эсрэг маск 
Орц: 
 
Зөгийн бал - 1 халбага 
Нимбэгний шүүс - 1 халбага 
Нухсан амтат гуа - 2 халбага 
Кокосын тос - 1 халбаг
 
Хийх арга: 
 
Бүх орцуудыг хооронд нь сайтар холиод багахан амраасныхаа дараа нүүрэндээ массаж хийх маягаар жигд түрхэнэ. 10- 15 минутын амраагаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. 
 
6. Ногоон цай, зөгийн бал, нимбэг, элсэн чихэртэй батганы эсрэг маск 
Орц: 
Ногоон цай - 1 халбага 
Нимбэгний шүүс - 1 халбага 
Элсэн чихэр -3 халбага 
Зөгийн бал -1 халбага 
 
Хийх арга: 
Бүх орцуудыг жижиг саванд хийгээд сайтар холино. Дараа нь нүүрэндээ жижиг тойрог хэлбэрээр цикл үүсгэн 1-2 минут массаж хийнэ. 10-15 минут амраасны дараа бүлээн усаар угааж цэвэрлээд тэжээлийн тос болон тоник түрхэнэ. 
 
7. Шанцай, алое болон зөгийн балта маск 
Орц: 
Шанцай -1 халбага 
Зөгийн бал -3 халбага 
Цэвэр алое - 1 инч 
Хийх арга: 
Бүх орцуудыг хооронд сайтар холиод, нүүрэндээ түрхээд тойрог маягаар жигд 1 минут массаж хийнэ. 10 минут амраагаад цэвэрлэнэ. Хэрвээ таны арьс эмзэг бол энэ маскийг хэрэглэх хэрэггүй. 
 
8. Турмирик , түүхий сүү эсвэл тараг, зөгийн балтай маск 
Орц: 
Нунтаг турмирик - 1 халбага 
Тараг эсвэл түүхий сүү - 3 халбага 
Зөгийн бал -1 халбага 
 
Хийх арга: 
Орцуудыг жижиг саванд хийгээд сайтар холино. Нүүрэндээ массаж хийх маягаар түрхэх бөгөөд 10 минутын дараа цэвэрлэнэ. Маск тавьсны дараа шар өнга арилахгүй байвал усанд алимны цуу хийж байгаад зөөлөн арчиж арилгаарай 
 
9. Өндөгний цагаантай маск 
Орц: 
Өндөгний цагаан -3 ширхэг 
 
Хийх арга: 
Өндөгний цагааныг шараас ялгаж аваад хурууныхаа өндгөөр массаж хийх маягаар нүүрэндээ жигд түрхэнэ. 3-4 удаа давхарлан түрхэнэ. 20 минут амраагаад угааж цэвэрлээрэй. 
 
10. Сүү, тараг, зөгийн балтай батганы эсрэг маск 
 
Орц: 
Сүү эсвэл тараг - 1 халбага 
Зөгийн бал - 1 халбага 
 
Хийх арга: 
Орцуудыг хооронд сайтар хольж хутгаад нүүрэндээ тойрог хэлбэрээр массаж хийн түрхэнэ. 10 минут амраасны дараа угааж цэвэрлэх бөгөөд скраб, тэжээлийн тос зэргээ түрхээрэй 

скачать dle 12.0

Санал болгох