Ц.Амгаланбаяр л Ц.Нямдоржийг "хорлочихлоо" доо

🕔 2018/02/14 09:16
 

 

Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж төсвийн мөнгөөр 400 орчим сая төгрөгний үнэтэй машин авч унаж байна гэх мэдээлэл иргэдийн дургүйцлийг хүргэж, бүр цаашилбал төсөв мөнгө хэцүү байгаа үед дарга нарын тансаглал нэмэгдэж байна гэх үндэслэлээр У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газар, эрх баригч МАН-ын нэр хүндийг ч тодорхой хэмжээгээр унагасан нь нууц биш. Тэгвэл нийгэмд шуугиан үүсгэсэн энэ их асуудал ердөө ганцхан даргын сайддаа тал зассан санаачилгаас үүдэлтэй ажээ. Тодруулбал ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр хүсэлт гарган, "2017 онд ШШГЕГ-ын төсвийн орлогыг 4801.8 сая төгрөг байхаар баталсан ч гүйцэтгэлээр 7617.2 сая төгрөг төвлөрүүлээд байна. Зайлшгүй авах шаардлагатай  хөрөнгө оруулалт тусгагдаагүй тул төсвөөс давсан орлогоор Ц.Нямдорж сайдад автомашин худалдан авч өгье" хэмээн Сангийн сайдаар зөвшөөрүүлжээ. ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр төсвөөс давсан орлогоороо хорих ангийн нөхцөл байдлыг сайжруулах, ядаж л салбараа гэж том сэтгэдэггүй юм гэхэд байгууллагынхаа арван албан хаагчдаа орон сууцны урьдчилгаа өгчихье гэж сэтгэл гаргалгүй салбарынхаа сайдад л үнэтэй машин авч өгье гэж хүссэн нь туйлын жигшүүртэй юм.Гэвч түүний энэ тал засалт Ц.Нямдорж сайдад тус биш ус болж, тун эгзэгтэй үед нь нэр хүндийг нь унагаж орхилоо.Товчхондоо бол Ц.Амгаланбаяр санаатай санаагүй аль нь болохыг бүү мэд Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдоржийг "хорлочихлоо" доо.
 
н.Сэр-Од
 

 

sonin.mn


скачать dle 12.0

Санал болгох