Телевиз, радио, вэбсайтын мэргэжлийн төвүүдийн хурал ирэх даваа гарагт болно

🕔 2018/02/01 11:12

Телевиз, радио, вэбсайтын мэргэжлийн төвүүдийн хурал ирэх даваа гарагт болно

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XYII их хурал 2 дугаар сарын 8-ны өдөр болохтой холбоотойгоор мэргэжлийн төвүүд хуралдаж эхэлжээ. Одоогоор Орон нутгийн сэтгүүлчдийн мэргэжлийн төв хурлаа хийж салбарынхаа 55 мандатыг аймаг, орон нутаг дахь салбарууддаа хуваарилаад байна. Харин телевиз, радио, вэбсайтын мэргэжлийн төвүүдийн хурал ирэх даваа гарагт болохоор яригдаж байгаа бол сонины мэргэжлийн төвийн хурал хэзээ болох нь тодорхойгүй байгаа аж. Телевизийн мэргэжлийн төвийн дарга Ц.Оюундарь Бангкокт олон улсын хуралд сууж байгаа ч төвийнхөнтэйгөө байнга холбоотой байгаа гэнэ. Бусад төвүүдийн дарга нар бүгд суурин ажиллаж байгаа юм байна.

МСНЭ-ийн дүрмийн 4-ийн 4 дүгээр зүйлд "Их хурлын төлөөлөгч нь хот, орон нутгийн салбараас сонгогдоно. Төлөөлөгч сонгох журмыг Удирдах зөвлөл тогтооно” гэжээ. 1 дүгээр сарын 22-ны Удирдах зөвлөлийн хурлаас дүрмийн энэ заалтыг үндэс болгон радио 30, телевиз 70, вэбсайт 50, сонин сэтгүүл 50, сургалт судалгаа 20, орон нутгийн мэргэжлийн төвөөс 55 сэтгүүлчийг их хурлын төлөөлөгчөөр сонгохоор тогтсон юм. Мөн үүнээс гадна 30 ахмад сэтгүүлчийг МСНЭ-ийн их хурлын төлөөлөгчөөр оролцуулна. 
скачать dle 12.0

Санал болгох