Хугацаатай үүрэг даалгавар өглөө

🕔 2018/01/15 12:02

Хугацаатай үүрэг даалгавар өглөө

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр /2018.1.12/ Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэлтсүүдийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт хийж хугацаатай үүрэг даалгавар өглөө. Үйл ажиллагааны хөтөлбөрт нийтдээ 15-н дэд хөтөлбөр, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх 5-н дэд хөтөлбөр багтаж байгаа бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэгдсэний дараачаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хуулийн хугацаанд тайлагнах заалттай байдаг. Энэ дагуу хэрэгжүүлэгч байгууллагуудад хугацаатай үүрэг даалгаврыг өглөө. 
скачать dle 12.0

Санал болгох