Дархан хотын цэвэрлэх байгууламжийг Герман-Италийн хамтарсан компани барина
🕔 2017/12/22 14:30
Дархан хотын цэвэрлэх байгууламжийг Герман-Италийн хамтарсан компани барьж байгуулахаар боллоо. Тус компани хотын цэвэрлэх байгууламжийг 14 сая орчим америк долларын өртгөөр барьж байгуулах саналыг ирүүлсэн нь адил хүчин чадалтай бусад цэвэрлэх байгууламжийн өртгөөс даруй 20 хувиар хямд байжээ.
Мөн тус компани нь дэлхийн улс орнуудад цэвэрлэх байгууламж барьж байсан туршлагатай бөгөөд ХБНГУ-ын хамгийн сүүлд нэвтэрсэн технологийн шийдлийг энэ ажилдаа ашиглах болно гэж ярилаа. "Людвиг Пфайфер” компанийн ахлах инженер Светиканиний яриаг хүргэе.
Улсын хэмжээнд 10 аймагт бохир усны менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ ажлын хүрээнд Дархан хотод төв цэвэрлэх байгууламжийг шинэчилж байна.
скачать dle 12.0