“1+57 БҮТЭЭЛЧ САНААЧЛАГА” буюу “ОЮУНЫ БҮТЭЭЛ”
🕔 2017/11/30 10:35
Дархан сумын 6 дугаар цэцэрлэг нь 2017-2018 оны хичээлийн жилд "Хүүхэд хамгаалах бодлого” боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байна. Тус цэцэрлэгийнхэн 1+57 бүтээлч үйл ажиллагааны хүрээнд хүний оюун ухааныг дээдлэн цор ганц давтагдашгүй нэрийн хуудас болсон "ОЮУНЫ БҮТЭЭЛ” сэдвээр хэд хэдэн ажил хэрэгжүүлсэн байна.
Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхээс гадна энэхүү бодлогын баримт бичгийг монгол бичгээр хөрвүүлэн оюуны бүтээл болгон хэвлэсэн байна. Энэхүү оюунлаг бүтээлч ажлыг эрхлэгч Д.Наранчимэг, арга зүйч Н.Үүрийнтуяа, багш Б.Энхжаргал нарын хамтаар гар бие хянан шалгаж хөрвүүлжээ. Мөн цэцэрлэгийнхээ сүлд дууг бүтээж, олны хүртээл болгожээ. Дууны шүлгийг эрхлэгч Д.Наранчимэг бичиж, дуу хөгжмийн багш А.Мөнхцэцэг хөгжмийг хийж багш сурагчдаараа дуулж амилуулсан байна.
1+57 бүтээлч санаачлагын хүрээнд цэцэрлэгийн гадна талбай, явган зам, хүүхэд хүлээн авах хэсэг, гал тогооны орчин тоног төхөөрөмжөө шинэчлэж их дулаахан сэтгэлд өег болгожээ.скачать dle 12.0