Сөрөг хүчнийхэн В.Путиныг дахин сонгогдохыг хүсч байна гэв

🕔 2017/11/27 11:59

Сөрөг хүчнийхэн В.Путиныг дахин сонгогдохыг хүсч  байна гэв

 

ОХУ-ын  Ерөнхийлөгч  Владимир Путиныг эсэргүүцэгч сөрөг хүчнийхэн түүнийг  улс төрийн бодлогод шинэчлэл хийснээр ирэх оны гуравдугаар сард болох сонгуулиар ард түмний дэмжлэгийг олж, дахин сонгогдохыг хүсч байна гэж мэдэгджээ.  Харин Владимир Путин  хуучин улс төрийн бодлогыг шинэчилснээр  шинэ үеийнхэнд улс төрд орох боломж олгохыг зорьж байна гэв.  Мөн тэрээр "Түүний гол зорилго бол бүс нутаг болон ОХУ-ын ирээдүйг боддог залуу удирдагчдын байгууллагыг бий болгохыг хүсч байна” гэж хэлсэн байна. Тус улсын  орон нутгийн   85 эрх баригчдын  тавны нэг  нь энэ жил солигдсоноос гадна  их хурлын бараг тал хувь нь өнгөрсөн жил болсон сонгуулийн дараа солигдсон юм. Ерөнхийлөгч Владимир Путин улс төрийн шинэ хүчин бүрэлдсэнээр ОХУ-ын эдийн засаг болон улс төрийн бодлогыг хөгжүүлж чадна гэж үзжээ.

Харин эсэргүүцэгч сөрөг хүчнийхэн түүний томилгоо нь тус улсын Засгийн газрын дээд албан тушаалтанд нөлөөлөхгүй гэж буруушаасан байна. Мөн бид улс төрийн хуурмаг дүр төрхийг бий болгох өнгөцхөн өөрчлөлтийн тухай ярьж байна гэжээ. Түүнчлэн тэд Леонид Брежневийн үеийн ЗХУ үүссэн нөхцөл байдалтай Ерөнхийлөгч Владимир Путины бий болгосон тогтолцоотой харьцуулсныг  Кремль эсэргүүцсэн гэж буруушаасан байна.  Ерөнхийлөгч Владимир Путины хувьд  эрсдэлгүй, учир нь түүний тогтолцоо ажиллаж,түүнд захирагдана. Харин ОХУ болон түүний  эдийн засгийн салбарт эрсдэлтэй.  Мөн нийслэл хотын гадна оршиж буй баялаг гацалтын байдалд  ороод байна гэж улс төрийн шинжээч  Дмитрий Орешкин Ройтерс агентлагт ярьсан байна

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Х.ОЮУНБОЛД

скачать dle 12.0

Санал болгох