Эрдоган ирэх сард Путинтэй уулзана
🕔 2016/07/27 15:06
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ирэх сарын 9-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Санкт-Петербург хотод уулзахаар болжээ. Энэ талаар Туркийн Ерөнхий сайдын орлогч Мехмет Симсек мэдээлэв.Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Туркийн талОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний дараа хоёр улсын харилцаа муудсан. Энэ үеэс харилцааг хэвийн болгох ажиллагаа эхэлснээс хойшхи анхны уулзалт нь энэ юм. Мехмет Симсек ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Аркадий Дворковичтой Москва хотноо уулзахаасаа өмнө "хоёр орон харилцаагаа яаралтай хэвийн болгох хүсэлтэй байгаа” гэж мэдэгджээ. Тэрбээр "ОХУ болманай стратегийн чухалтүнш. Бид харилцаагаа сайжруулж, арваннэгдүгээр сарын 24-ны хэрэг явдал болохоос өмнө тогтоосон харилцаанаас илүү өндөр түвшинд гаргахболно" гэжээ. Харин Дворкович "Бид үр дүнтэй яриа хэлэлцээр хийж, хоёр орны хамтын харилцааг сайжруулах зорилготой” гэсэн байна.Д.Одскачать dle 12.0