Эмэгтэйчүүдэд чиглүүлсэн хүчирхийллийн ажиллагааг зогсоохыг онцлов

🕔 2017/11/27 08:21
 
 Эмэгтэйчүүдэд чиглүүлсэн хүчирхийллийн ажиллагааг зогсоохыг онцлов

НҮБ-аас Афганистанд суугаа  туслах баг 25-нд мэдэгдэл хийж, хамтдаа хүчин зүтгэж, эмэгтэйчүүдэд чиглүүлсэн  хүчирхийллийн ажиллагааг зогсоохыг Афганистаны олон салбарынханд уриалж байна  хэмээн тэмдэглэжээ. 

11-р сарын 25-ны өдөр бол  НҮБ-ын санаачилсан "Эмэгтэйчүүдэд чиглүүлсэн хүчирхийллийн ажиллагааг зогсоох  олон улсын өдөр” юм. НҮБ-аас Афганистанд суугаа туслах баг мэдэгдэлдээ: Афганистаны эмэгтэйчүүд хөгжил, энх тайван, аюулгүй байдлын салбарт асар их  үүрэг гүйцэтгэхийн тулд, ялангуяа хүчирхийллийн ажиллагаа зэрэг эмэгтэйчүүд,  хүүхдийн эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагааг заавал таслан зогсоох хэрэгтэй гэжээ.  
Афганистаны хүний эрхийн тусгай комиссын  судалгаагаанд харуулснаар, 2017 оны эхний 10 сард, Афганистаны  хилд эмэгтэйчүүдэд чиглэсэн хүчирхийллийн ажиллагаа 3378 удаагаа гарснаас, 1351  удаа нь бэлгийн дарамт, 186 нь хүчирхийлэл, 1093 нь үг хэлээр доромжлох, 748 нь  хүүхдийн гэрлэлт, албадан гэрлэсэн, эдийн засгийн хүчирхийлэл зэрэг бусад  хэлбэрийн хүчирхийлэл байсан аж. 

 ХОУР
 
скачать dle 12.0

Санал болгох