“Дархан хотод цанын бааз байгуулах” талаар туршлага судлав

🕔 2016/01/25 14:04

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид Эрдэнэт хотод ажиллах үеэрээ Эрдэнэт үйлдвэрийн "Сархиа цанын бааз”-ад зочлов. Тус цанын бааз цана, чарга, сноубаорд зэрэг хэрэгслээр иргэдэд үйлчилдэг байна.

Эрдэнэтийн иргэд амралтын өдөр тус цанын баазад чөлөөт цагаа өнгөрүүдэг болгосны гадна анхлан суралцагчдын зам зэргийг тусгайлан гаргаж өгчээ. Цанын бааз хиймэл цасыг ашиглах бөгөөд өртөг өндөр гэдгийг баазын дарга нь танилцуулав.


Хиймэл цас цацах автомашин, тоног төхөөөрмж болон гулгахад тохиромжтой зам зэргийг сайтар сонгох хэрэгтэй зэргийг зөвлөв. Уг цанын баазын үйл ажиллагаатай танилцаж хэрхэн ажиллаж буй талаар Дархан сумын ИХТ-дөд танилцууллаа. Дархан сумын ИТХ-ын Төлөөглөгчид буцаж ирээд Дархан хотод цанын бааз байгуулахыг судлаж ажилахаар болжээ.

Б.Норовсамбуу

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох