Чингис бондын хөрөнгөөс дархан-уул аймаг 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ

🕔 2016/01/21 08:21

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нар Дархан-Уул аймагт ажиллалаа.Тэд Хөгжлийн банкны бондоос нэг тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт авсан үйлдвэрүүд болох  "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, "Дархан минж”, "Дархан нэхий”, "Дархан гурил”,  "Монгол лааз үйлдвэр” "Эко Ноос” зэрэг үйлдвэрүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, удирдлагууд, ажиллагсадтай санал бодлоо солилцсон юм.  

Хөгжлийн банкны бондын хөрөнгөөр 2012 оноос эхлэн манай аймагт чиглэл бүрээр тодорхой байгууллагуудад нийт 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 80 гаруй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн байна. Тухайлбал  1000 айлын орон сууц, Дархан Улаанбаатар хот хоорондын хатуу хучилттай авто замын засварын ажил, "Дархан нэхий”, "Дархан минж”,  "Монгол лааз үйлдвэр”, Эко Ноос зэрэг компаниуд нь Чингис бонд, Самурай бондын хөрөнгө оруулалтыг аван үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа юм.

Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат "Дархан-Уул аймгаас санхүүжилт авсан үйлдвэрүүдийн зарцуулалт үр дүнтэй, эргэн төлөлт одоогийн байдлаар хэвийн явагдаж байгаа ба Самурай, Чингис бондын эргэн төлөлтөyд сайнаар нөлөөлж байна” гэлээ.

Хөгжлийн банкны бондоос нэг тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт авсан үйлдвэрүүдийн зарцуулалт, нөхцөл байдалтай танилцсан Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нар  "Бондын дараагийн санхүүжилтийг дотооддоо сүлжээ үүсгэх, импортоо багасгаж экспортоо нэмэгдүүлэх чиглэлийг баримталж, хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн олгох тухай ярьж байсан юм.


 


скачать dle 12.0

Санал болгох