Ираны цөмийн хэлэлцээрээс татгалзвал АНУ л хохирол амсана

🕔 2017/10/12 11:54

Ираны цөмийн хэлэлцээрээс татгалзвал АНУ л хохирол амсана

 

Ираны ерөнхийлөгч Хасан Роухани сайд нарынхаа танхимын хуралд үг хэлэхдээ "АНУ-ын ерөнхийлөгч Трамп Ираны цөмийн хэлэлцээрээс татгалзвал урьдын буруу үйлдлээ давтаж байна гэсэн үг. Үүнээс АНУ л хохирол амсана" гэжээ.

Роухани мөн "Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийг хамгаалах нь гарын үсэг зурсан орнуудын нэр хүнд, Олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлтэй холбоотой юм. Одоо гарын үсэг зурсан бусад орон АНУ-ыг тус хэлэлцээрээс гарахыг сайшаахгүй байна. Америкийн ингэж дайсагнах арга хэмжээг дэмжих улс орон цөөн байна" гэж мэдэгдлээ.

Трамп ерөнхийлөгч болсны дараа Иранд хатуу байр суурьтай хандаж, Ираны цөмийн хэлэлцээрээс гарна гэж заналхийлсэн. Иран ч дахин шинэ хэлэлцээр хийхгүй гэдгээ олон дахин нотолсоор байна.

Трамп ойрын хугацаанд Иран цөмийн хэлэлцээрийг баримталж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, Иранд хориг арга хэмжээ авах ажиллагаагаа сэргээх эсэх талаар парламентдаа өргөн барих шинэ бодлогоо ил болгоно.

2015 оны 7-р сард Иран, Ираны цөмийн асуудлаарх 6 орон АНУ, Их Британи, Франц, ОХУ, БНХАУ, ХБНГУ-тай хэлэлцэж бүх талын тохиролцоонд хүрсэн юм.

Тус хэлэлцээрийн дагуу Иран цөмийн төлөвлөгөөгөө орхиж, олон улсын хамтын нийгэмлэг Иранд тавих хориг арга хэмжээгээ цуцалж, ОУАЭХБ Ираны цөмийн хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавихаар болоод буй.

М.Баяр

скачать dle 12.0

Санал болгох