Трамп Персийн булангийн олон удирдагчтай тус бүс нутгийн аюулгүй байдлыг ярилцжээ

🕔 2017/05/23 09:29
 
 Трамп Персийн булангийн олон удирдагчтай тус бүс нутгийн аюулгүй байдлыг ярилцжээ

Саудын Арабад айлчилж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 21-д Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны хорооны гишүүн орны удирдагчтай уулзаж, Персийн булангийн бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын харилцааны талаар зөвшилцсөн байна.

Саудын Арабын мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Дональд Трамп мөн өдөр Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны хорооны гишүүн орны удирдагчидтай хаалттай хурал хийсэн байна. Хурал нь Персийн буланд нүүрлэж буй аюулгүйн заналхийлэл, Персийн булангийн хамгаалалтын систем тэрчлэн АНУ, Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны хорооны гишүүд хоорондын эдийн засаг, худалдааны харилцаа зэрэг асуудлаар зөвшилцсөн байна.

Эх сурвалжаас үзвэл, хурал эхлэхээс өмнө Дональд Трамп Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны хорооны гишүүн орны удирдагчдын хамт терроризм болон мөнгө угаахын эсрэг төв байгуулах ойлголцлын баримт бичигт гарын үсэг зуржээ.

Дональд Трамп 20-нд Саудын Арабад хүрэлцэн очиж, ерөнхийлөгчийн ажлаа авсны дараах анхны айлчлалаа ийн эхэлжээ. Мөн өдөр тэрээр Саудын Арабын ван Сальман бин Абдулазиз Аль Саудтай 110 тэрбум ам.долларын цэргийн зэвсэг наймаалцах гэрээнд гарын үсэг зуржээ.

ХОУР


скачать dle 12.0

Санал болгох