С.Зоригийг хөнөөсөн хэрэгт нэхэл шаардсан олон асуулт байна

🕔 2017/08/07 11:14

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт нэхэл шаардсан олон асуулт байна

 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтнүүдэд  гурван шатны шүүхээс ял оноогоод байгаа юм. Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т,Чимгээ нарт оногдуулсан 24-25 жилийн ялыг 20 болгон бууруулж хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Олон жилийн дараа илрээд байгаа энэхүү хэргийн талаар Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр "...Хэргийн "захиалагч”, "нууц” гээд нэхэл шаардсан асуулт олон хүнд байгаа болов уу. Надад ч байна. Мөрдөн байцаалт, шүүхэд буй ямар ч хэрэг, тэр дундаа "нууц” хавтаст хэрэгтэй танилцах эрх, боломж бусдын нэгэн адил надад байхгүй. Байх ч ёсгүй. Тэр утгаараа энэ хэргийн талаар олон эргэлзээ, асуулт, таамаглал надад байдаг. Хуйвалддаг хэлмэгдүүлдэг гэхэд ийм хэрэг дээр бүхэл бүтэн гурван шатны шүүх хилс хэрэгт хэн нэгнийг хийгээгүй гэдэгт бас итгэхийг өөртөө хэллээ. Шударга ёс ялах болтугай. Захиалагч байгаа бол илрүүлэх ёстой” гэж цахим хуудсандаа тэмдэглэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

С.САРУУЛ

скачать dle 12.0

Санал болгох