С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гарч ирэх вий!

🕔 2017/03/24 10:09

 

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гарч ирэх вий!

 

Ерөөс С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ямар нэгэн дуулиан шуугиан сонгууль бүрийн өмнө босч ирдэг. Улстөрчид энэ хэргээр шоу хийдэг. Тэр байтугай "...Намайг сонговол Зоригийн хэргийг илрүүлнэ” гээд Их хуралд  сонгогдсон хүн ч бий.

 

Энэ удаад ч 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө энэ хэрэг хөндөгдөж эхэлсэн. Эхлээд С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчилж хорьсон. Хэдэн сар хориод сулласан. Араас нь Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Т.Содномдаржаа нар гарч ирэв. Тэднийг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт буруутган шүүж анхан шатны шүүхээс ял оноон, улмаар давж заалдах шатны шүүх хэвээр үлдээгээд байгаа. Харин энэ хооронд олон нийтийн зүгээс уг хэргийг дээрх гурван хүн үйлдсэн гэдэгт эргэлзэж байсан юм.

Гэтэл ТЕГ-аас Ерөнхийлөгчид энэ хэргийн зарим хэсгийг нууцаас гаргах хүсэлт явуулж, түүнийг нь Ерөн­хий­лөгч зөвшөөр­чээ. Нууц гээд баахан хуу­лийн зүйл заалт би­чээд байсан нь нэг албан тушаалтан нөгөө  албан тушаалтандаа бичиг тоот илгээхэд нууц биш болчихдог тухай энд яриад яахав. Ямар ч гэсэн л нууц биш болгосны дагуу гэнэтхэн нэгэн үдэш МҮОНТВ-ийн "Цагийн хүрд” хөтөлбөрт  Нийс­лэлийн прокурорын газрын прокурор Ж.Сандагсүрэн оролцож, ял сонсоод байгаа гурван хүний хэргийн талаар ярьсан хэлсэн зүйлүүдийг дэлгэж олныг цочроов. Цаанаас "дэглэсэн” байж мэдэх энэ үйл яв­далд олон нийт улам эргэлзэж, хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад нэг талын баримтыг гаргалаа гэдэг шүүмжлэлийг хуульчид хэлэв.

 

Ингэтэл өчигдөр прокурор Б.Батжаргалын маш том, маш нарийн зүйлүүдийг дэлгэсэн ярилцлага гараад ирлээ. Мэдээж хэрэг Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Т.Содномдар­жаа нар хэрэг үйлдсэн гэдгийг нотолсон байна. харин энд анхаарал татсан зүйл гэвэл уг хэргийн захиалагчийн тухай юм. Өнөөг хүртэл ямар ч шүүх хуралд оролцоогүй хэргийн цорын ганц гэрч Б.Булганы талаар "...Захиалагчийг шалгах мөр­дөн байцаалтын яв­цад Б.Булган хэн ч болж болно” гэжээ. Хэдэн са­рын өмнө Улсын ерөн­хий прокурорын тушаа­лаар Захиалагчийг илрүү­лэх ажлын хэсэг томи­логдсон. Тэр ажил­лагаа дуусч байгааг Б.Батжаргал прокурор бараг хэлчихсэн байна. Үүнтэй зэрэгцээд улс төрийн хүрээнийхэн, учир мэдэх хүмүүс нэгэн зүйлийг зэрэг хэ­лээд эхэллээ. Юу гэвэл гу­рав­хан сарын дараа болох Ерөнхийлөгчийн сон­гуулийн өмнөхөн л С.Зоригийг хөнөөлгөхөөр захиалсан хүний нэр тодорхой болох нь нэгэнт тодорхой боллоо гэж шуугиад эхлэв. Харин хэн бэ гэдэг тун сонин. Захиалагчийг илрүүлэхэд Б.Булганы оролцоо маш их байгааг прокурорууд бас хэлсэн. Б.Булганы хувьд ял аваад байгаа гурван хүнтэй холбогдож мэднэ, эсвэл гэрчээрээ хоцорно. Учир нь захиалагч хэн бэ гэдэгтэй энэ салшгүй холбоотой гэдгийг хэлж байна.

 

Юутай ч Ерөнхий­лөг­чийн сонгуулийн өмнө С.Зоригийг хөнөөсөн хэр­гийн захиалагч тод­роход гайхах зүйлгүй бол­лоо. Магадгүй,  Ерөн­хий­лөгчийн сонгуульд АН ялах уу, МАН ялах уу гэдэг нь  С.Зоригийг хөнөөлгөхөөр захиалга өгсөн этгээдийн нэрнээс ихээ­хэн хамаарч мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна.


Б.ЗАЯА /ЗУУНЫ МЭДЭЭ/

 
 

скачать dle 12.0

Санал болгох