Дахин хүний амь эрсдлээ хэнд ХАРИУЦЛАГА тооцох вэ?
🕔 2017/08/07 09:15
Таван
толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвийн ойролцоо дэлбэрэлт болсоны
улмаас нэг хүн нас барсан тухай мэдээллийг бид хүргэсэн. Уг хэрэгтэй
холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга,
дэслэгч генерал Д.Даваа нартай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзжээ. Хэдхэн
сарын өмнө буюу үүнтэй төстэй байдлаар 2 залуу амиа алдаж 8 залуу
шархдсан байдаг. Тухайн үед залуусыг тэсрэх зэвсгийг буруу хэрэгэлсэн
гэцгээж байв. Харин энэ удаад хэргийн шалтгааныг илрүүлэхээр цагдаа,
шүүх шинжилгээний хүрээлэн ажиллаж байгаа юм. Хэргийг шинжилж дүгнэлт
гарсаны дараа холбогдох хүмүүст хариуцлага тооцох тухайгаа ерөнхий сайд
уулзалтын үеэр хэлжээ. Мэргэжлийн тодотголтой засгийн газрын огцруулах
сайд нарын хар жагсаалтад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ бичигдсэн
байдаг. Тэсрэх бөмбөгөнд амиа алдсан залуусын үхэлд салбарын сайдын
хариуцлагагүй байдалтай холбоотой гэдгийг хэд хэдэн гишүүд хэлж байсан ч
Засгийн газар сайдаа дуугүй л хаацайлаад өнгөрсөн. Харин энэ удаад яах
бол?
"Холбогдох хүмүүстэй хариуцлага тооцно" гэж Ерөнхий сайдын хэлсэн үг хэнд анхааруулга өгсөнийг хараад суух үлдлээ.
Эх сурвалж: www.TODAY.mn
скачать dle 12.0