"Twitter" 116.5 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ

🕔 2017/07/31 09:45

"Twitter" 116.5 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ

"Twitter"-ийн  орлого энэ оны II улиралд 4.7 хувиар буурч, 573.9 сая ам.доллар болжээ. Компанийн алдагдлын хэмжээ 116.5 сая ам.доллар болж өсч буй юм байна. "Twitter"-ийн удирдлагууд үйл ажиллагаагаа ашигтай байлгахын тулд видео чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд байгаа. Улмаар хэрэглэгчдийн тоогоо өсгөж, ашиг дагуулсан гэрээ хэлцлүүдийг байгуулна гэж үзэж буй. Тэгвэл хоёрдугаар улирлын байдлаар тус компани алдагдалтай ажиллах болсон нь Германы стриминг үйлчилгээний "Soundcloud"-д оруулсан хөрөнгө оруулалтын үнэлгээг 55 сая ам.доллараар бууруулсантай холбоотой аж.

Эргэн сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард буюу оны эхний улирлын байдлаар "Twitter”-ийн сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо өнгөрсөн оны мөн үеэс зургаан хувиар өсөж, 328 саяд хүрсэн байсан.  Улмаар  "Twitter”-ийн энэ оны эхний  улирлын орлого шинжээчдийн таамгийг давж, 548 сая ам.долларт хүрч байсан юм.

скачать dle 12.0

Санал болгох