Фейсбүүк компаний ашиг өссөөр байна

🕔 2017/07/27 13:41

Сошиал сүлжээний компаниудын Хаан болсон Фейсбүүк компанийн санхүүгийн цэвэр ашгийн хэмжээ энэ жилийн II дугаар улиралд 70 хувиар өссөн тухай албан ёсоор мэдэгдлээ. Тус компаниас хийсэн албан ёсны мэдэгдэлд энэ оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хугацаанд олсон цэвэр ашиг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.29 тэрбум ам.доллароос 3.89 тэрбум ам.доллар болж өссөн тухай дурьдсан байна. Дээрх хугацаанд олсон орлого 45 хувиар буюу 6.44 тэрбум ам.доллароос 9.32 тэрбум ам.долларт хүрч өссөн бол зар сурталчилгааны орлого 47 хувиар буюу 6.24 тэрбум ам.доллароос 9.16 тэрбум ам.доллар болж өсчээ.

Фейсбүүкийг өдөр бүр идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2017 оны зургаадугаар сарын дунджаар 17 хувиар өсч 1.32 тэрбумд хүрчээ. Идэвхтэй хэрэглэгчдийн тоо ч өнгөрсөн сарын 30-ны байдлаар мөн 17 хувиар өссөн буюу 2.01 тэрбум болсон аж.
Фейсбүүк компанийн нэгж хувьцааны үнэ Wall Street-ийн арилжааны явцад 173 ам.долларт хүрч өссөн ба арилжаа хаагдах үед 165.61 ам.доллар болжээ.

скачать dle 12.0

Санал болгох