Шинэ хүнээ хүлээж буй гэр бүлийг дэмжсэн тодорхой шийдвэр гаргана

🕔 2016/01/08 11:34


Аймгийн засаг дарга А.Энхболд өчигдөр /2016.01.07/ ЭМГ-аас хэрэгжүүлдэг Нөхөн үржихүйн хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг хөтөлбөрөөр долоо хоногт дөрвөн удаа жирэмсэн эхчүүдэд дасгал болон төрөлт, нярайн асаргаа сувилгааны сургалтыг явуулахаас гадна аавуудад зориулсан жирэмсэн эхийн ачааллыг мэдрүүлэх сургалт явуулдаг байна.
 
Гэвч тус сургалтанд хамрагдах аавуудын тоо тун хангалтгүй байдаг тухай мэргэжлийн эмч нар ярьж байлаа. Нөхөн үржихүйн хөтөлбөрийн асуудалд аймгийн удирдлагууд анхаарал хандуулж, шинэ хүнээ хүлээж буй гэр бүлийг дэмжсэн тодорхой шийдвэр гаргахаар болов.

скачать dle 12.0

Санал болгох