Г.Өсөхбаяр үндсэн авиралтаа эхлүүллээ

🕔 2017/07/24 14:48

Г.Өсөхбаяр үндсэн авиралтаа эхлүүллээ

Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр үндсэн авиралтаа эхлүүллээ. Тэрээр энэ сарын 26, 27-нд оргилд гарахаар төлөвлөж байгаа аж.

Өндрөөрөө дэлхийд хоёрт эрэмбэлэгддэг Пакистаны К2 оргилд авирахаар зорьсон Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын талаарх мэдээллтийг хүргэж байна.

Уулчдын дийлэнх нь долдугаар сарын 15-наас үндсэн авиралтаа эхлүүлэхээр 7450 метрийн өндөрт гуравдугаар кэмпээ байгуулж, бэлэн болоод байсан ч хүчтэй цасны нуралт болсон тул хугацаа хойшилсон юм.

Гэвч 2017.07.17 нөхцөл байдал бүр муудаж, зарим уулчдын гуравдугаар кэмпэд байгуулсан отог, майхан эвдэрсэн тул авиралтын багийн гишүүд буцаж эхэлсэн.

Уулчин Г.Өсөхбаярын хувьд буцахаас татгалзжээ. Наймдугаар сарын 1-нийг хүртэл үндсэн бааз дээрээ байрлан, цаг агаарын байдлыг харахаар шийдсэн байна.

Энэ сарын 21-нд ирүүлсэн мэдээгээр гавьяат тамирчин, ОУХМ Г.Өсөхбаяр авиралтаа үргэлжлүүлж тэрээр цаг агаар муу байгаагаас К2 ууланд 9 жилийн турш ирж байгаа мексикийн уулчин эмэгтэй долоодугаар сарын 24-нөөс тэнгэр онгойно гэж хэлсэн тэр хүртэл хүлээж л байгаагаа мэдээлсэн. 21-ны байдлаар К2 ууланд цаг агаар муу хэвээр майханаасаа толгойгоо цухуйлгах аргагүй байсан аж.Эрсдэл өндөртэй, хүнд хэцүү замтай К2-ын оргилд сүүлийн гурван жил нэг ч хүн очоогүй байгаа билээ.

скачать dle 12.0

Санал болгох