Хүндийн өргөлтийн ахмад тамирчин Б.Цэгмэд зодог тайлахаар болжээ

🕔 2016/08/25 15:51

 

Хүндийн өргөлтийн ахмад тамирчин Б.Цэгмэдийг зодог тайлах гэж байгаатай холбогдуулан Баянгол дүүргийн 3-р хорооны иргэд болон засаг даргын ажлын албаныхан ерөнхийлөгчид хандан Б.Цэгмэдэд "Гавьяат тамирчин” цол тэмдэг олгох хүсэлт тавьжээ. Дэлхийн пауэрлифтингийн ахмадын аварга, Дэлхийн цомын зургаан удаагийн аварга, хүндийн өргөлтийн тамирчин Б.Цэгмэд өдгөө 76 настай бөгөөд 60 жилийн турш тус спортоор хичээллэжээ. Энэ хугацаанд Азийн хүндийн өргөлтийн рекордыг 18 удаа, дэлхийн  рекордыг 76 удаа шинэчлэн тогтоосон бөгөөд Монголын Спортын наадмын 5, Улсын 6, ахмадын 23 удаагийн аварга юм. Түүнчлэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль дөрвөн удаа хүртсэн байна. Тэрээр энэ сарын эхээр ОХУ-ын Курск хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож Дэлхийн аваргын цом, Дэлхийн үнэмлэхүй аваргын цомын эзэн болсон бөгөөд тус тэмцээнд оролцох явцдаа нуруу болон өвдгөндөө бэртэл авсны улмаас энэ тэмцээнээр зодог тайлахаар болсноо мэдэгджээ.
скачать dle 12.0

Санал болгох