БӨХИЙН ӨРГӨӨ РҮҮ А.СҮХБАТ Ү.ХҮРЭЛБААТАР НАРЫН ХҮМҮҮС ДАЙРАН ОРЖЭЭ
Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат, яруу найрагч Хүрэлбаатар тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс өчигдөр бөхийн өргөөрүү дайран орж одоогийн удирдлагуудыг ажлаа чөлөөлөхийг шаарджээ. Мөн энэ үеэр бөхийн өргөөнд түрээсийн үйл ажиллагаа явуулдаг B sound компани өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмжөө бөхийн өргөөнөөс зөөж байхад нь тухайн хүмүүс бөхийн өргөөний эд хогшлыг гадагш зөөж байгаа мэтээр ташаа мэдээлэл тараасан гэлээ. Өнгөрсөн 5 сарын 28-нд ээлжит бус их эе нэртэй хурлыг Дархан аварга Сүхбат, Яруу найрагч Хүрэлбаатар, Улсын заан Ганболд тэргүүтэй хүмүүс хуралдуулсан. Энэ хурлаас МҮБХ-ны тэргүүнээр Чинбатыг бөхийн холбооны тэргүүнээр сонгосон байдаг. Гэтэл дээрхи хурал нь хууль бус байсан гэж үзээд одоогийн бөхийн холбооны удирдлагууд хуулийн байгууллагад маргаан үүсгэн хандаад байгаа юм. Тухайлбал Хүрэлбаатар Сүхбат Ганболд тэргүүтэй хүмүүсийн удирдан явуулсан ээлжит бус их эеийн гэх хуралд Увс аймгийн аймгийн голдуу бөхчүүд хамрагдсан, их эеийн төлөөлөлөгч болж чадахгүй төлөөлөгчид оролцсон гэж үзээд байгаа юм. Хууль бус үйл ажиллагаанд Монгол улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүн уриалан оролцож, бусдыг турхирч байгаад харамсаж байгаагаа Бөхийн холбооны удирдлагууд илэрхийллээ. Өнгөрсөн 6-р сард хуралдсан МҮБХ-ны ээлжит цэцдийн зөвлөлийн хурлаар МҮБХ-ны их эеийг 2018 оны 3-р сард хуралдуулж, шинэ тэргүүнийг хууль ёсны дагуу сонгож, одоогийн удирдлагууд нь ажлаа өгөхөөр болсон билээ.