Өнөөдөр хар тамхи хэрэглэхийн эсрэг өдөр

🕔 2017/06/26 13:15

Өнөөдөр хар тамхи хэрэглэхийн эсрэг өдөр

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай, бас Балжиннямтай өдөр тохиож байна. Гэвч өнөөдөр "уул шугамандаа"  хар тамхи хэрэглэх, худалдаалахыг хориглосон өдөр юм байна. Энэ бол Монгол шиг цөөхөн хүн амтай улс оронд оршихуйн хэмжээнд авч үзэх ноцтой асуудал гэдэг нь тодорхой. "Цагаан тахал”-ын аюул чимээгүй хэрнээ авчрах хор уршиг нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддагаараа онцлог.

Тиймээс монгол хүн бүр өөрийгөө, гэр бүлээ, үр хүүхэд ойр дотны бүхнээ хар тамхи, мансуурах аюулаас хамгаалж сэргийлэх нь иргэний үүргийн хэм хэмжээнд яригдах асуудал болоод байна.

Хүн бүрийг  энэ аюул хор уршгийн талаар мэдлэг мэдээлэлтэй болгож урьдчилан сэргийлүүлэх нь энэ өдрийн нэг зорилго байх юм. Тиймээс энэ талаархи хуулийн заалтаас иргэддээ хүргэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд:

-"Мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодсыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх борлуулах гэсэн зүйл заалтын дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэх заалттай.

Түүнчлэн манай урд хөршид энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах шийтгэл хариуцлага онцгой чанга байдаг. Тухайлбал, БНХАУ-д 50 гр-аас дээш хэмжээгээр хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг тус улсын хилээр ашиг олох зорилгоор нэвтрүүлсэн бол цаазаар авах хүртэл ял ногдуулдаг.

Энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг ялангуяа Зүүн өмнөд Азийн орнууд руу зорчиж буй манай иргэд  бусдын дайвар ачаа тээш авахгүй, өөрийн ачаа тээшийг хяналтгүй орхихгүй,  мөн сонор сэрэмжтэй байх нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх нэг боломж юм.

скачать dle 12.0

Санал болгох