SECIM ТӨСӨЛ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХЭРЭГЖИНЭ

🕔 2017/05/10 12:13

SECIM ТӨСӨЛ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХЭРЭГЖИНЭ

 

Монгол улсын Хүнс хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагынхамтарсанХувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх /SECiM/” төсөл манай аймагт хэрэгжихээр болж өнөөдөр /2017.05.09/ талууд уулзалт хийлээ. Монгол улсын зургаан аймагт тус төсөл хэрэгжих бөгөөд нэг аймгаар нь Дархан-Уул аймаг сонгогджээ. Уулзалтаар төслийн хүрээнд 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ярилцаж, талууд гарын үсэг зурсан юм. Төслийн хүрээнд НҮБ-ын ХХААБ-аас Дархан-Уул аймагтай 2017 онд дараах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Аймаг дахь төслийн зохицуулагч нь ХААИС-ийн мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр аймгийн эдийн засгийн нөхцөл байдалд нарийвчилсан судалгаа хийх, Зах зээл, борлуулалт, шошгожуулалах чиглэлээр болон Rural Invest сургалтын хөтөлбөрийн хүрээнд бизнесийн сургалтуудыг холбогдох талуудад зохион байгуулах, Орхон Кластер төслийг боловсруулахад хамтран ажиллах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх (хүнсний ногоо, жимс жимсгэнэ), Олон улсын зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйн бренд бүтээгдэхүүн хөгжүүлэхэд зах зээлийн суурь судалгаа хийж дэмжлэг үзүүлэх, Зөгийн аж ахуй хөгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, Арьс шир, ноос ноолуурын нэмүү өртгийн сүлжээ (үйлдвэрлэл-боловсруулах-зах зээл)-ний судалгааг хамтран хийхээр болсон юм. Энэхүү төсөл манай аймагт 2020 оны 01 дүгээр сар хүртэл хэрэгжих ажээ.
скачать dle 12.0

Санал болгох